Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад оронд хийх айлчлалын бүрэлдэхүүнд орж маргааш явах гэж байгаа тул Засгийн газын ээлжит бус хуралдаанд “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар танилцуулсан байна. Төмөр замын суурь бүтцийн 51-ээс доошгүй хувийг төрийн мэдэлд байлгах үүднээс төрийн өмч давамгайлсан хувьцаат компани байгуулж, суурь бүтцийг эзэмшүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзэн шийдвэр гаргалаа.
Энэ компанийн ажлыг эхлүүлэх зорилгоор хувь нийлүүлсэн хөрөнгөд төрийн талаас эхний ээлжинд ногдох 518 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, “Шинэ төмөр зам” төслийг эхний ээлжинд санхүүжүүлэхэд шаардагдах 399 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг Хөгжлийн банкинд гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгав.Шинэ компанийн хувьцааны 49-өөс дээшгүй хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн оролцоог хязгаарлахгүйгээр, бусад хөрөнгө оруулагч тус бүрийн хувьцааны эзэмшлийг 10 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлана.
Мөн “Монголын төмөр зам” болон “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компанийн төрийн мэдлийн хувьцаа нь тус бүрт 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж хөрөнгө оруулагч нарт санал болгох, хувьцааг дотоодын болон гадаадын нэр хүнд бүхий Хөрөнгийн биржээр нээлттэй арилжих нь зүйтэй гэж үзсэн байна. “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд хийгдэх ажлууд ийнхүү ил тод, нээлттэй, хууль ёс дагуу Засгийн газрын хуралдаанд танилцуулагдаж байна. Ийм зарчмаар аливаа ажил явах ёстой. Түүнээс бус илд далд хэлбэрээр хийгдсэн ямар нэгэн гэрээ хэлцэл Засгийн газрын түвшинд яригдах ёсгүй гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хуралдааны төгсгөлд сайд нарт хатуу анхааруулав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.