Өнөөдөр Делид БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт нээгдэнэ. Үүний өмнө Энэтхэгийн нийслэлд дуулиан шуугиан тарихаар баримт бичиг бэлтгэсэн байна. Юу гэвэл, БРИКС-ийн гол хоёр гишүүн Хятад болон Энэтхэг бие биенээ сэжиглэх болжээ. Түүгээр зогсохгүй, Энэтхэгийн стратегичид Хятадтай дайтахдаа хүрвэл умардын хөршөө тогтоон барих төлөвлөгөөг боловсруулсан байна. Энэ нь БРИКС сайндаа эдийн засгийн эвсэл хэвээр үлдэж, улс төрийн талаар гишүүд нь гүн гүнзгий зөрчилтэй байхыг илэрхий нотолж байна гэж шинжээчид үзэж байгаа аж.
Гуравдугаар сарын 28-29-нд болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө Делид бэлтгэсэн илтгэлийг «Үл нийцэл 2.0:ХХI зууны Энэтхэгийн гадаад болон стратеги бодлого» гэж гарчиглажээ. Уг баримт бичгийг боловсруулахад Энэтхэгийн томоохон шинжээчид, нөлөө бүхий түшмэд, цэргийнхэн болон дипломатчид оролцсон байна. Тэдний дотор тус улсын Ерөнхий сайдын үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх байсан хоёр, одоо ажиллаж байгаа нэг хүн буюу Бражеш Мишра, М.К.Нарайанан болон Шившанкар Менон, тэрчлэн ГХЯ-ны нарийн бичгийн дарга байсан Шьям Саран байв. Хятадыг Энэтхэгийн үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийн өсөлтийн гол аюул хэмээн нэрлэсэн илтгэлийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Зечи Делид айлчлах гэж байгааг тохиолдуулан гаргажээ.
Хоёр орны эдийн засгийн болон цэргийн хүчин чадлын өсөлтийн хурдцад дүн шинжилгээ хийсэн илтгэл бичигчид Делгийн хувьд түгшүүртэй дүгнэлт хийсэн бөгөөд түүнд XXI зууны их гүрэн болж буй Хятад улс Энэтхэгийг бүх гол үзүүлэлтээр гүйцэж түрүүлнэ гэсэн байна. Тухайлбал, өнгөрсөн зууны 80-аад онд тус хоёр улсын эдийн засгийг харьцуулан үзэж болохоор байсан бол өнөөдөр Хятадын ДНБ 7,3 триллион доллар болсон нь Энэтхэгийн ДНБ-ээс дөрөв дахин их юм. Хэдийгээр Энэтхэг анх удаа Хятадыг худалдан авсан зэвсэглэлээр гүйцэж түрүүлсэн боловч энэ нь Делигийн сэтгэлийг амраасангүй. Хятадын худалдаж авсан зэвсгийн тоо буурсан нь Хятадын цэргийн аж үйлдвэрийн цогцолбор үсрэнгүй амжилтад хүрч, дотооддоо зэвсэглэлийн олон төрлийг үйлдвэрлэх боломжтой болсонтой холбоотой аж. Хятадтай эн зэрэгцэх боломжгүй болсон нь Энэтхэгийн стратегичид Хятадыг Пакистаны хамт цэргийн болзошгүй дайсныхаа тоонд оруулахад хүргэжээ.
Өнөөдөр БРИКС-ийн гишүүн болсон, 1962 оны намар бие биетэйгээ байлдаж явсан хоёр улс эртний нутаг дэвсгэрийн маргаанаа зохицуулж чадаагүй л байна. Энэтхэгийн ялагдлаар дууссан тэр дайны дараа Кашмирын зүүн хойд Аксай-Чин бүс нутаг Бээжингийн хяналтад шилжжээ. Уг бүс нутагт 5000 метрийн өндөрт орших, хүнгүй, амьдрахад болон аж ахуй эрхлэхэд тийм ч таатай бус хэдий ч Энэтхэгийн имижид ноцтой цохилт болж буй аж. Аксай-Чинээс гадна Дели Бээжинг Каракорумын их замыг булаан авсан гэж буруушаадаг байна. Энэ замыг 1962 оны дайнд Энэтхэгийг бут цохисноосоо хойш нэг жилийн дараа Хятадад өгчээ.
Бээжин болон Делигийн хоорондын маргаантай бас нэг нутаг дэвсгэр нь хагас зууны өмнө цэргийн ажиллагааны түшиц газар болж байсан Энэтхэгийн Аруначал-Прадеш муж юм. Тус мужийн үлэмж хэсгийг Хятад улс өөрийн нутаг дэвсгэр хэмээн үздэг аж. Түвд болон Энэтхэгийг хуваадаг, хилийн «Макмагоны зурвас»-ыг Бээжин хүлээн зөвшөөрдөггүй байна. Бараг 100 жилийн өмнө Британийн Энэтхэг, Түвд болон Хятадыг хооронд нь зааглах тухай хэлэлцээний үеэр Британийн мужийн захирагч Хенри Макмагон Энэтхэг болон Түвдийн хоорондын хилийн 890 км урт зурвасыг газрын зураг дээр буулгажээ. Харин Хятадын төлөөлөгчид «Макмагоны зурвас»-ыг бүр эхнээсээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хэлэлцээг орхин гарч байсан аж. Түүнээс хойш Түвдийн энэ хэсэг Энэтхэгийн болон Хятадын газрын зураг дээр огт өөрөөр тэмдэглэгдсэн байдаг. Энэтхэг улс тусгаар тогтнолоо зарласны дараа эхлээд Түвд дэх маргаантай нутаг дэвсгэрт Аруначал-Прадеш гэсэн холбооны нутаг дэвсгэрт байгуулж, 1986 онд мужийн статустай болгожээ.
Хилийн асуудлаарх хэлэлцээ мухардмал байдалтай байгааг, тэрчлэн Энэтхэг болон Хятадын хүчний тэнцвэргүй байдлын ялгаа ихэссэнээс үзвэл илтгэл бичигчид улсынхаа батлан хамгаалах чиг бодлогыг эргэн авч үзэхийг санал болгож байна. Хятадтай залгаа хил дагуу хүчний тэнцвэртэй байдлыг бий болгож, өөрийн нутаг дэвсгэрээ хамгаалахыг зорилтоо болгохын оронд илтгэл бичигчид Хятадтай «өрөөсгөл дайн» хийх стратегийг бий болгож байна.
Тэдний үзэж буйгаар, уг стратеги гурван үндсэн зарчим дээр тулгуурлах ёстой. Нэгдүгээрт, Хятад улс дахин түрэмгийлж, Энэтхэгийн нутаг дэвсгэрийг эзэлсэн тохиолдолд Энэтхэг улс зөвхөн байдаг чадлаараа эсэргүүцэн тэмцээд зогсохгүй, Түвд дэх Хятадын нутаг дэвсгэрийг эзлэх ажиллагаа явуулах ёстой. «Ийм стратеги нь Хятадаас цэргийн санаачилгыг авах боломж олгох төдийгүй, байр сууриа сэргээх талаар дипломат хүчин чармайлт гаргах ашигтай арга хэрэгсэл болно» гэж баримт бичигт дурдсан байна.
Шинэ стратегийн хоёр дахь элемент нь «дэд бүтцийг сайжруулах, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх замаар хил орчмын нутаг дэвсгэрийг болон эндхийн оршин суугчдыг Энэтхэгийн бусад хүн амтай нэгтгэх хүчин чармайлтаа идэвхжүүлэх» ажил болох юм. Тийнхүү илтгэл Түвдийн маргаантай бүс нутгийн талаарх хоёр орны хооронд өнөөдөр үйлчилж буй албан ёсны бус тохиролцоог эргэн авч үзэхийг санал болгожээ. Эцэст нь, шинэ бодлогын гурав дахь заалт нь тэнгисийн цэргийн хүчнээ бүх талаар хөгжүүлэх замаар Энэтхэгийн далайд БНХАУ-д хариу цохилт өгөхийг санал болгосон байна.
«Үл нийцэл 2.0» илтгэл Энэтхэгийн Засгийн газрын чиг бодлого хараахан болоогүй ч ийм баримт бичиг гарсан нь Делийн гадаад болон батлан хамгаалах бодлого эрс өөрчлөлтийн үе рүүгээ орсныг илтгэж байна. БРИКС-ийн орнуудтай бус, АНУ-тай илүү нягт холбоотой нөлөө бүхий талынхан Энэтхэгийн хувьд хамгийн жинтэй учир шалтгаанаар Хятадаас учирч болзошгүй аюулын хүчин зүйлийг нэрлэж байна» гэж «Observer Research Foundation» сангийн дэд ерөнхийлөгч Нандан Унникришнан тайлбарлажээ.
З.Амгалан
МОНЦАМЭ