Майкл Блүмберг дэлхий даяар тамхи татахтай тэмцэхэд нэмж 220 сая доллар зориулахаа мэдэгджээ. Тэрбээр энэ зорилгод нийт 600 сая гаруй доллар зарцуулах гэж байна. Ийм мэдэгдлийг Сингапурт болсон «Тамхи ба эрүүл мэнд» сэдэвт олон улсын 15 дахь удаагийн бага хурал дээр хийжээ.
Зургаан жилийн хугацаанд хүрсэн бодитой амжилтаа батжуулж «Bloomberg Philanthropies» хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд дэлхийн тамхичдын бараг 80 хувь нь оршин суудаг, бага болон дундаж орлоготой орнуудад тамхины сөрөг нөлөөг багасгах хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.
«Тамхи өдөр бүр хүний аминд хүрч байгаа учир тэмцлээ үргэлжлүүлж, амжилтаа ахиулах хэрэгтэй байна. Бага болон дундаж орлоготой орнуудад л гэхэд 1,2 тэрбум хүн тамхины хэрэглээгээ хянах зургаан аргаас наанадаж нэг аргыг нь хэрэглэж өөрсдийгөө хамгаалж байгаа нь таван жилийн өмнөх үзүүлэлтээс бараг хоёр дахин олон байна. Тийм арга хэрэглэсний үр дүнд тамхи татдаг хүний тоо багасч, тэдний нас уртасч, эрүүл мэнд нь ч сайжирчээ» гэж Блүмберг ярьжээ.
2011 онд тамхины хэрэглээгээ хянах аргуудын нэгийг дэлхий даяар наад зах нь 2,2 тэрбум хүн хэрэглэсэн нь Дэлхийн хүн амын бараг гуравны нэг хувьтай тэнцэж байна. Олон нийтийн газар тамхи татахыг бүрэн хориглох тухай хууль 38 оронд үйлчилж, нэг тэрбум хүнийг хамгаалж байгаа аж.
Тамхины хэрэглээгээ багасгах талаарх Блүмбергийн санаачилга нь дэлхий даяар амны хорт зуршлыг багасгахад чиглэсэн хамгийн том хөтөлбөр юм. Туршилт судалгаа, амжилттай загвар дээр үндэслэсэн санаачилгыг засгийн газрын байгууллагууд болон засгийн газрын бус байгуулагууд тамхин бүтээгдэхүүний татварыг нэмэх, тамхины хор хөнөөлийн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдээлэх, тамхи татдаггүй хүмүүсийг утаанаас хамгаалах, тэрчлэн, тамхиа хаясан хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэх арга замаар дэмжиж байна. Уг санаачилга боловсролын хөтөлбөрүүд болон шинэчлэл хийхтэй холбоотой улсын салбарын ажлыг дэмждэг аж.
«Блүмбергийн санаачилга, «Bloomberg Philanthropies» хөтөлбөрийн дэмжлэг тамхинаас болж зовж шаналж байгаа хүмүүсийн тоог цөөрүүлэх ажлыг бүрэн өөрчиллөө. Энэ санаачилга урьд нь боломжгүйд тооцогдож байсан тийм аргаар хүмүүсийн амьдралыг аварч, ихээхэн нөлөө үзүүлж байна. Иргэд хамгийн эмзэг байдаг газруудад удаан хугацааны тэмцэл өрнүүлсний ачаар «Bloomberg Philanthropies» энэ аюултай асуудалтай тэмцэж буй дэлхийн хамгийн нөлөө бүхий хүч болжээ» гэж Тамхинаас хүүхдийг хамгаалах кампанит ажлын ерөнхийлөгч Мэтью Л.Майерс хэлсэн байна.
2007 оноос бага болон дунд орлоготой орнуудад Блүмбергийн санаачилгыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрчээ:
-30 улсад 1,2 тэрбум хүн тамхины хэрэглээгээ хянах үр нөлөөтэй аргуудыг аль хэдийн хэрэглэж, хамгаалагдсан нь тамхинаас үүдэлтэй өвчний улмаас нас барах аюулаас наад зах нь 3,7 сая хүнийг аврах боломжийг олгосон байна.
-750 сая орчим хүн амтай 18 орон, тэдгээрийн дотор, Бразил, Турк, Пакистан улс тамхи татахыг бүрэн хориглосон хууль баталжээ. Дэлхийн томоохон нэлээд хэдэн хотод, тодруулбал, Мехико, Жакарта болон өнөөдрийн байдлаар Хятадад тамхины хэрэглээг хянах тухай хамгийн хатуу хуулийг баталсан Харбин хотод тамхи татахыг мөн хориглосон байна.
-11 улсад тамхины хайрцган дээр зурмал анхааруулга гаргах тухай хуулийг баталж, долоон улсад тамхийг сурталчлах, ивээн тэтгэхийг цогцоор нь хориглосон нь тус бүр 400 сая болон 200 сая хүнийг хамгаалах боломж олгожээ.
-17 улсад тамхины хэрэглээний суурь түвшнийг тогтоох боломж олгосон цогц санал асуулга явуулсан нь дөрвөн тэрбум хүн буюу Дэлхийн хүн амын талаас илүү хувийг эзэлсэн байна.
«Хэдийгээр бахдамаар амжилтад хүрсэн ч тамхи татсанаас үүдэлтэй өвчнөөр нас барагсдын тоо өсөхөө больтол бид ажлаа үргэлжлүүлнэ. Тамхи татсанаас болж жилд зургаан сая гаруй хүн амьсгал хурааж байна. Засгийн газрын болон засгийн газрын бус байгууллагуудыг тамхины эсрэг арга хэмжээ авч, тамхины хэрэглээнд хяналт тавих замаар иргэн бүрийн эрүүл мэндийг хамгаалах ажилд гол анхаарлаа хандуулахыг бид уриалж байна» гэж Блүмберг хэлжээ.
Ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө:
-Хөтөлбөрийг нийгмийн эрүүл мэндийг хамгаалдаг болон тамхины хэрэглээнд хяналт тавьдаг Тамхинаас хүүхдийг хамгаалах кампанит ажил, Өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хяналт тавих төвүүдийн үндэсний сан, Жон Хопкинсын их сургуулийн дэргэдэх Блүмбергийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн уушгины сан/Сүрьеэ болон уушгины өвчинтэй тэмцэх олон улсын холбоо гэсэн дэлхийн тэргүүлэгч таван байгууллага үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
-Санаачилга Билл болон Мелинда Гейтсийн сантай хамтран ажиллана. Бага болон дунд орлоготой орнуудад тамхинаас болж нас барах,хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн тоог бууруулахаар тус сантай 2008 оноос хамтран ажиллаж байгаа аж.
-Улсын бодлогыг ул суурьтайгаар шинэчлэхэд хүчин чармайлтаа төвлөрүүлнэ. Тамхины дарамт онцгой их байдаг Хятад, Энэтхэг, Индонез, Орос, Бангладеш зэрэг улсад бусад бага болон дунд орлоготой орнуудын адил эрчимтэй тусламж үзүүлсээр байна.
-Татварыг нэмэх замаар тамхин бүтээгдэхүүний үнийг өсгөхөд онцгой анхаарал хандуулна. Энэ нь тамхины хэрэглээг багасгах цорын ганц хамгийн үр нөлөөтэй арга юм.
Тэрчлэн
дараах салбаруудад тамхины хэрэглээг амжилттай хянасан тухай шинэ мэдээллүүдэд үндэслэсэн шинэ стратегиудыг боловсруулна.
-тамхины аж үйлдвэрийн мониторинг;
-Тамхитай тэмцэх аргуудыг нэвтрүүлэхэд саад болох гэсэн тамхины үйлдвэрийн ажиллагаатай тэмцэхэд шүүх болон хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх;
-Тамхины эсрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар засгийн газрын байгууллагуудыг дэмжих;
Бидний дэмжиж байгаа орнуудад тамхины хэрэглээг хянадаг шинжээчдийн байнгын шаргуу ажлын үр дүнд бид дэлхийн тамхины тахалтай тэмцэх талаар бодитой амжилтад хүрлээ. Нэмж хөрөнгө мөнгө зарцуулснаар бид ирэх дөрвөн жилд тамхийг хянах хөдөлгөөнийг үргэлжлүүлэн өрнүүлнэ. Бага болон дунд орлоготой орнуудад аж төрж буй дэлхийн хүн амын дөрөвний бараг гурван хувь нь хэрэглээндээ хяналт тавих нэг ч аргад хамрагдаагүй байгаа нь хүмүүсийн амь насыг аврахын тулд маш олон ажил хийх хэрэгтэй байгааг илтгэж байна гэж нийгмийн эрүүл мэндийг хамгаалах «Bloomberg Philanthropies» хөтөлбөрийн захирал, анагаах ухааны доктор Келли Хенниг ярьжээ.
Тамхины хэрэглээг багасгах «Bloomberg Philanthropies» болон Блүмбергийн санаачилгын тухай:
«Bloomberg Philanthropies» хөтөлбөрийн ажил нь урлаг, боловсрол, экологи, засгийн газруудын инноваци болон эрүүл мэнд гэсэн таван салбарт анхаарлаа төвлөрүүлдэг. 2011 онд 330 сая долларыг зарцуулсан байна. Блүмбергийн санаачилга бага болон дунд орлоготой орнуудын тамхины хэрэглээнд хяналт тавих туршигдсан аргуудыг нэвтрүүлэх замаар дэлхийн хүмүүсийн эрүүл мэндэд тамхины хэрэглээ сөрөг нөлөө үзүүлж байгаагийн эсрэг ажиллагаа явуулж байна. Бага, дунд орлоготой орнуудад тамхи татсанаас үүдэлтэй нас баралтын 80 хувь нь ногддог аж.
З.Амгалан