Манай гараг ер бусын хачин зүйлсээр дүүрэн байдаг. Ингээд уншигчдадаа манай гарагийн хамгийн сонирхолтой баримтуудыг сонирхуулья.
-АНУ-ын Калифорни муж улсад Иисүс Христос нэртэй 6 хүн бүртгэгджээ.
-Кенгуру ухарч явж чаддаггүй гэнэ.
-Бидний зүүд 5-аас 20 минут үргэлжилдэг.
-Интернэтэд бүртгэгдсэн хамгийн анхны домен хаяг бол Symbolics.com гэнэ.
-Бяцхан анааш мэндлэхдээ бараг 2 метрээс унадаг боловч байгалийн жамаараа гэмтдэггүй байна.
-Сугар гараг бол Орчлонт ертөнцөд байгаа гараг эрхсийн дотроос цагийн зүүний дагуу эргэдэг цорын ганц гараг.
-Акул бусад загаснуудын зүрхний цохилтыг сонсч чаддаг.
-«NIKE» логог зохиогчдод ердөө 35 доллар төлжээ.
-Оцон шувууд давстай усыг ундны ус болгож чаддаг.
-Хар салхи ердөө 10 минутын дотор газар дэлхий дээрх бүх цөмийн зэвсгийнхээс илүү их энерги ялгаруулах чадвартай.
-Манай гарагийн оршин суугчдын тал гаруй хувь нь амьдралдаа хэзээ ч хэнтэй ч утсаар холбогдож байгаагүй гэнэ.
-Дэлхий дээр болж байгаа ослын дийлэнх нь долдугаар сард болдог.
-Сарьсан багваахай үргэлж үүрнээсээ зүүн зүгт нисдэг.
-Вашингтон хотын оршин суугчдын 19 хүн тутмын нэг нь хуульч мэргэжилтэй.
-1980 онд Лас-Вегас хотын эмнэлэгт нэгэн өвчтний үхэх, сэхэхэд бооцоо тавьж байсан гэнэ.
-Антарктид тив нь аль ч улсын харьяанд байдаггүй манай гарагийн цорын ганц нутаг дэвсгэр.
-Энэтхэгт нохой гэх зэрэг гэрийн тэжээвэр амьтадтай албан ёсоор гэрлэхийг зөвшөөрдөг.
-Шашны «жедаи» урсгал нь Австралийн албан ёсны шашин бөгөөд тус улсад 70 000 гаруй хүн энэ шашныг шүтдэг байна.
-Согтууруулах ундааны төрлүүдийн дийлэнхид нь хүний биед маш чухал хэрэгтэй 13 төрлийн эрдэс бодис байдаг.
-Америкчууд секундад дунджаар 45 кг шоколад иддэг.
-Автомашинууд 40 км тутамд дунджаар 500 грамм хорт бодисоор хүрээлэн буй орчныг бохирдуулаг.
-Хамгийн хүчтэй цахилгаан могой загас Бразиль, Колумб, Венесуэл, Перу улсын голуудад байдаг бөгөөд уг загаснууд нь 400-650 вольтын хүчтэй цахилгаан гүйдэл гаргадаг байна.
Д.Жаргал