Лондон хотын алдарт «Ройял Альберт холл» концертын танхимд «Титаник» киноны 3D хувилбарын нээлт боллоо. Энэ алдарт кино 1997 онд «Оскар»-ын шагналыг 14 төрөлд хүртсэн билээ.
Киноны нээлтэд өнгөрсөн даваа гарагт дэлхийн далай тэнгисийн хамгийн гүн цэг болох Марианы хүрхрээний ёроол руу аялсан найруулагч Жеймс Кэмерон оролцжээ. Мөн киноны гол дүр болох Розагийн дүрийг бүтээсэн жүжигчин Кейт Уинслет, түүний нөхрийн дүрд тоглосон Билли Зейн, Розагийн дурлалт залуу Жекийн дүрийг бүтээсэн Леонардо Ди Каприо нар оролцсон байна.
Уг киног бүтээгчид 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд Атлантын далайд мөсөн уултай мөргөлдсөний улмаас сүйрсэн домогт «Титаник» хөлгийн 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан уг киног 3D хувилбараар гаргажээ.
«Титаник» киног гурван хэмжээст форматад шилжүүлэхэд 18 сая доллар зарцуулсан бөгөөд энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд 300 хүн 60 долоо хоногийн хугацаанд ажилласан байна.
Д.Жаргал