“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Үүнтэй холбогдуулан үндсэн чиглэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 6 бүлэг 19 зорилтын хүрээнд 190 арга хэмжээтэйгээр батлан хэрэгжүүлсэн бөгөөд хэрэгжилт 2011 оны эцсийн байдлаар 80,1 хувьтай гарчээ.
Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 190 арга хэмжээнээс 62 нь бүрэн биелсэн, 53 нь 90 хувь, 46 нь 70 хувь, 16 нь 50 хувь, 7 нь 30 хувь, 1 нь 10 хувийн биелэлттэй байгаа бол хангалтгүй биелэлттэй 5 арга хэмжээ байна.