logo
Бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид зарцуулах хувьсах зардлын дундаж нормативыг 20.7 мянгаар тогтоолоо

Бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид зарцуулах хувьсах зардлын дундаж нормативыг 20.7 мянгаар тогтоолоо

2012/03/29
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байрны хувьсах зардал, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
 Энэ дагуу сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 41 хувиар нэмж 25.2 мянган төгрөг болгожээ.
Мөн бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид зарцуулах хувьсах зардлын дундаж нормативыг 20.7 мянга, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байрны нэг хүүхдэд зарцуулах дундаж нормативыг 15 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн байна.
Тэгвэл мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид зарцуулах хувьсах зардлын дундаж нормативыг өнгөрсөн жилийнхээс 134 мянган төгрөг буюу 29.2 хувиар нэмж 595.1 мянган төгрөг байхаар тогтжээ.
Энэ бүхэн нь инфляцийн өсөлт, цалингийн нэмэлт зэргийг харгалзан авсан арга хэмжээ юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш