Бүх албан тушаал Ховдоор амьсгалж байгаатай адил Ховд аймагт ч УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүс хахаастай байна. Мэдээж нутгийн брэнд болсон УИХ-ын дарга Д,Дэмбэрэл нэр хүнд, туршлага, зангаргаараа нэр дэвшигчдийн цээжинд явж, удаад нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт, гаалийн Адьшаа, АН-аас УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Н.Хүрэлсүх, Эрэлийн намын Эрдэнэбаатар сайд асан, Баасанжав эмчийн хүү Батболд, Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний Батцогт нар нэр дэвшихээр яригдаж байна. Харин Ховдоос нэр дэвшвэл хүчтэй өрсөлдөгчөөр байнга тооцогдсоор ирсэн Байгаль орчны сайд асан У.Барсболд энэ удаа Ховдоос нэр дэвшихгүй байх магадлал байна. Тэрбээр Ховд аймгийн МАН-ын бүх үүр хороодод санхүүжилдаг төдийгүй өөрийнх нь санаачилж босгосон Хөшөөтийн уурхай нь Ховд аймгийн гол саалийн үнээ болоод байгаа ч сүүлийн жил гаруй хугацаанд нутагтаа бараг үзэгдээгүй байна. Олны ярих нь ‘’ том ах’’ Дэмбэрэл ‘’дүү’’ Бямбацогт нарын өмнүүр нь гүйж, намба алдаж, зовоохгүй гэсэн шиг энэ жилийн сонгуулийн ерөнхий ноён нурууг нь ажаад байгаа бололтой. Харин Барсболд намынхаа удирдлагатай өөр тохироо хийж Улаанбаатараас дэвших болсныг эх сурвалж мэдээлж байна. Ховд аймгаас нэр дэвшихгүй гэсэн чимээг тэр дор нь авцгаасан байна. Түүнийг Ховд аймагт бас нэг хүчтэй нэр дэвшигч ийм шийдвэр гаргасан учраас нэр дэвшигчдийн тоо эрс нэмэгдэж, 7-8 хүн шавж орж ирэх нь тодорхой боллоо. Дэмбэрэл дарга нь эрх биш төрд хэрэгтэйг Барсболд ойлгоод, улстөрчийн жудаг заасан бололтой . Дэмбэрэл даргын тухайд тэтгэвэрт суу гэсэн ил далд хар пиарт дарагдахгүй харин ч нас бол тоо гэдгээ баталж, Дэмбэрэл дарга бол Ховдчууд бидний өмч гэж аймгийн Засаг дарга Г.Нямдаваа нутгийн иргэдтэй хийсэн нэгэн уулзалтан дээр хэлснийг иргэд нь ч таатай хүлээн авч байсан нь сэтгүүлч бидэнд мэдрэгдэж байсан. Харин төрийн хар хүн гэгдэж олноо өргөмжлөгдсөн Д. Дэмбэрэлийг Хөшөөттэй холбоотой мэтээр сүүлийн үед ташаа мэдээлэл бичиж, хэвлэлээр төлбөртэй цацаж байгаа нь өрсөлдөгч нарынх нь зүгээс хийж байгаа явуургүй алхам гэдэг нь хэнд ч илт болжээ.
www.shuum.mn