Монгол улсын шадар сайд М.Энхболд саяхны нэгэн Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр хүү Анандынхаа хуримыг өнгөлөг, мөнгөлөг хийсэн гэнэ. Сүүлийн үед хийгдээгүй хөл ихтэй, сүр бараатай найр наадам болсон гэж уригдсан зочид сэтгэл хангалуун ярьцгааж байгаа аж. Үнэхээр ч Шадар хүүгийн найранд нутаг нугынхнаас нь авахуулаад монголын толгой баячууд, улс төр, бизнесийн томчууд, урлаг соёлын одод чуулж, айраг, архи халгиж, идээ будаа элбэг, бэлгэ сэлт нь овоорсон сүрхий сайхан найр болж өнгөрсөн гэнэ. М.Энхболд хүүгийнхээ хуримын зохион байгуулалтыг Харангын Чукаад даатгаж, 39 сая төгрөгийн хөлс төлсөн юм байх. Энэхүү мөнгөнд зөвхөн урлагийн тоглолт, тайз засал, “Чука” брэндийн үнэ л шингэсэн аж. Чука ч зарим нэг муухан шоу тоглолтоос хувь илүүг зохион байгуулж, ирсэн зочдыг баясгасан сурагтай. МУ-ын гавьяатуудаас авахуулаад том жижиг хамтлаг дуучид бүгд очиж, ая дуу өргөн, Шадрын найрнаас хишиг хүртсэн гэсэн. Сонирхолтой нь Чука найранд дуулж, хуурдсан гавьяатуудад нэг, нэг саяыг “алчуур” болгосон бол багачууддаа дуу зохиож, клип хийх бартер хийж сэргэлэнтжээ. Том найр зохион байгуулж, багагүй ашигтай халтуур хийсэн “Харанга”-ын Чука харин зуслангийнхаа харшид долоон хоногийн турш тухлан жаргаж хэвтээ гэнэ.
Э.Тулга
www.shuum.mn
Э.Тулга
www.shuum.mn