logo
”White House” зочид буудлын эзнийг тагнуулынхан шалгана

”White House” зочид буудлын эзнийг тагнуулынхан шалгана

2011/06/09
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "White House" зочид буудлын хөрөнгө оруулагч БНСУ-ын иргэн Ким Пан Жаныг Интерполоор эрэн сурвалжилж байсны дагуу манай Эрүүгийн цагдаагийхан өнгөрөгч сард баривчилж "Цагдан хорих" төвд саатуулаад буй.

Эх сурвалжийн мэдээллээр Ким Пан Жаныг зохион байгуулалтай гэмт бүлэглэлийн гишүүн гэдгээр тагнуулыхан шалгана гэсэн мэдээллийг өгч байгаа бол зарим сонин хэвлэлээр их хэмжээний ам.доллар нутгийнхаа нэгэн компаниас шамшигдуулсан хэрэгт түүнийг сэжигтнээр татагдаж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш