logo
Титаник хөлөг дээр байсан эд зүйлсийг дуудлагаар худалдана

Титаник хөлөг дээр байсан эд зүйлсийг дуудлагаар худалдана

2012/03/31
Одоогоос бараг 100 жилийн өмнө буюу 1912 оны дөрөвдүгээр сард живсэн Титаник хөлгөөс авсан 5.500 орчим ховор эд зүйлсийг дуудлагаар худалдахаар болжээ. Нью-Йоркт үйл ажиллагаагаа явуулдаг Гөрнсигийн дуудлага худалдааны газрын ерөнхийлөгч Арлан Эттинжерийн хэлж байгаагаар хэд хэдэн судалгааны багийнхан зарах гэж байгаа эд зүйлсийг далайн гүнээс авчирсан байна.  Тэрээр ярихдаа "Oюуны өмч бүхий цуглуулгыг худалдах гэж байна, өнгөрсөн жил гарсан шүүхийн шийдвэрээс шалтгаалаад цуглуулгыг нэг нэгээр нь салгаж биш бүтнээр худалдахаар болсон" гэжээ.
Цуглуулгад багтсан нийт эд зүйлсийг 189 сая Америк доллараар үнэлсэн байна. 
Эттинжерийн хэлснээр эрдэмтэд Титаник хөлгийн үлдэгдэл хэсгүүд зэвэрч муудаж байгаа гэж үзэж байна.  Тиймээс дуудлага худалдаанд оруулах гэж байгаа цуглуулгын үнэ цэнэ улам нэмэгдэж магадгүй юм.
Дуудлага худалдаа ирэх дөрөвдүгээр сарын 11-нд болох ажээ. Анхны аялалаа хийж байсан Титаник хөлөг 1912 оны дөрөвүгээр сарын 15-нд мөсөн уул мөргөн осолдсоны уршгаар 1500 гаруй хүн амь үрэгдэж байжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш