logo
Америкийн шүүх жуулчдыг хөнөөсөн өсвөр насны хүүд насаар нь хорих ял оноолоо

Америкийн шүүх жуулчдыг хөнөөсөн өсвөр насны хүүд насаар нь хорих ял оноолоо

2012/03/31
Америкийн Флоридад амьдардаг өсвөр насны хүүд бүх насаар нь хорих ял оноолоо. Учир нь лхагва гаригт Шон Тайсон Английн хоёр жуулчныг хөнөөсөн хэрэгт буруутай нь тогтоогдсон байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тэрээр Англи жуулчдыг дээрэмдэхээр оролдох үедээ тэднийг буудан хороожээ. Тухайн үед хохирогчид согтуу байсан байна. 24 настай Жэймс Кузарис, 25 настай Жэймс Күпер нарын зургийг шүүх танхимд үзүүлжээ. Хоёр хохирогчийн найз Шон Тайсонд хандан бичсэн мэдэгдлээ уншсан байна. Жое Халлетт хэлэхдээ "Чи тэдний зүрхэнд сум зоосон, чи түүнчлэн миний найзуудын маань нэр хүн, эрх чөлөө, ирээдүйг нь хулгайлсан,  чи олон хүний зүрхийг шархлуулсан, Шон Тайсон, чи гайхалтай хүмүүсийг хөнөөж бусдад зовлон шаналал авчирснаа ойлгох хэрэгтэй" гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт 17 нас хүрсэн Тайсон хугацаанаасаа өмнө суллагдах эрхгүй юм байна.
Флорида мужид бусдын гарт амиа алдсан Англи жуулчдын эцэг эх ерөнхийлөгч Барак Обамаг шүүмжилжээ. Учир нь тэдний цагаан ордон луу илгээсэн гурванд захидалд Обама хариу өгөөгүй, эмгэнэл илэрхийлээгүй гэнэ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш