Гахайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, бүх хуулийг цуцлахыг шаарддаг нам байдаг. Бид энэ удаагийн дугаартаа дэлхийн хамгийн хөгжилтэй улстөрийн намуудыг сонирхуулахаар шийдлээ. Уншаад, харьцуулаад алинд нь элсэх хүсэлтэй байгаадаа дүгнэлт хийгээрэй.
Юуны өмнө ажлаас сайн дураар зайлсхийсэн Ажилгүйчүүдийн холбоо хэмээх нам гэж бий. Дани улсын энэ намыг 1979 онд жүжигчин Якоб Хаугаард найзуудынхаа хамт байгуулсан түүхтэй.
Ажилгүйчүүдийн нам байгуулагдсан даруйдаа парламентын сонгуульд оролцож, 1994 онд хүртэл засгийн эрхийн төлөө тэмцсэн. Тус намын сонгуулийн мөрийн хөтөлбөр үргэлж “тэнэг” санаануудаар дүүрэн ажээ.
Тухайлбал бүх хүнд Зул сараар бэлэг өгнө, эсвэл цэцэрлэгт хүрээлэнд байгаа нугаснуудыг хооллоход их хэмжээний талх олгоно зэрэг асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгадаг байв. Үүнээс гадна Якоб Хаугаард сонгуулийн сунгаа бүрийн дараа намынхаа санд төвлөрсөн мөнгийг үрж, найз нөхөд, дэмжигчдээ хиам, шар айргаар дайлдаг байжээ.
Харин 1994 онд түүнд аз дайрч, Данийн парламентад сонгогдсон. Гэвч Хаугаард зөвхөн хөгжиж, баясахын үүднээс сонгуульд оролцдог байсан тул залхаж, дөрвөн жил хуралд суусны дараа дахин сонгуульд өрсөлдөхөө больсон байна.
Хоёрдугаарт, Канадын нохой зодоончийн намыг нэрлэж байна. Мэргэжлийн нохой зодоончид хөгжөөн дэмжигчидтэйгээ хамтран намынхаа тэргүүнийг сонгожээ. Ингээд Квентин Барбони гэгч нохой зодоонч намын даргаар шалгарч, улстөрийн амьдралд хөл тавьсан байна. Гэтэл тэрбээр намын дарга болмогцоо Канадын улстөрийн гадаад бодлого, зэвсгийн асуудал, тэр бүү хэл олзлогсод атомын бөмбөг дэлбэлбэл яах вэ зэрэг чухал асуудлыг хөндөх болжээ. Харамсалтай нь, ийм зүйл яриад тэд сонгогчдын дэмжлэгийг авч чадалгүй, 2000 оноос хойш сураг алдарсан байна.
Ер нь Канадад улстөрч байна гэдэг хамгийн уйтгартай, залхуутай ажил. Тиймээс улстөрийг бага зэрэг хачирхалтай болгох үүднээс янз бүрийн намууд үе үе байгуулагддаг гэнэ. Тухайлбал 1963 онд “Хирс” хэмээх намыг Жак Феррон гэгч байгуулаад, 40 жилийн турш сонгуульд оролцжээ.
Эхэндээ тус намаас парламентын сонгуульд ердөө нэг хүн нэр дэвшиж байсан бол нам задрах үед энэ тоо 120 болж нэмэгдсэн байна. Намын гишүүд дүрмийн дагуу дуртай хөтөлбөрөө гаргаж болно. Жишээлбэл намын гол хүч болсон инээдмийн жүжигчид АНУ-ыг Канадтай нэгтгэх, Канад улсын өрийг намын “Виза” зээлийн картнаас төлөх, бүх хууль дүрмийг халж, гэмт хэргийг зогсоох зэрэг асуудлыг хөнддөг байв.
Харамсалтай нь 1993 онд Канадад Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөж, “Хирс” нам хачирхалтай мөрийн хөтөлбөр гаргах боломжгүй болжээ.
1989 онд Польшид коммунист дэглэм нуран унаж, ардчилалд шилжихэд 100 гаруй нам байгуулагджээ. Яг энэ үеэр уламжлалт ундаа болох пивонд дуртай польшууд шар айрганд дурлагсдын намыг байгуулсан аж. Анхны сонгуулиараа тус нам гурван хувийн санал буюу Польшийн парламентын 16 суудлыг авч чаджээ.
Тус намаас парламентад орж ирсэн гишүүд эхний хуралдаа халамцуу ирсэн гэлцдэг.
Тэгвэл 1960-аад онд АНУ-д олон соёлын хэв шинжийг агуулсан хиппи хөдөлгөөн бий болсон. Гэхдээ түүнийг “ийппи” (Youth International Party буюу Олон улсын залуучуудын нам гэдгийг товчилсон нэр) хэмээн нэрлэдэг байжээ.
Америкийг нэгдмэл анархист улс болгох зорилготой хэт даврагсад тус намыг удирддаг байв. Тэд газар тариаланг нэлэнхүйд нь хөгжүүлж, марихуаныг хүссэн хүн бүрт үнэгүй түгээхийг уриалдаг байжээ.
Тус нам олны анхаарлыг татахын тулд гахайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, Нью-Йоркийн биржийн үйл ажиллагааг тасалдуулж, олон сая долларыг байгууллагын зааланд салют болгон хийсгэж байсан түүхтэй.
Энэ мэтчилэн овилгогүй үйлдэл олныг үйлдсэн тус намын нэр хүнд унасан ч өдгөө зарим гишүүн нь хаа нэгтээ хачирхалтай үйлдэл хийсээр байгаа аж.
Гэхдээ “ийппи”-гийн ихэнх нөлөөтэй гишүүн нь өдгөө том бизнесмэнүүд болсон байна.