Монголбанк гадаад валютын нөөцийг ам.доллараар бүрдүүлэх болсон. Ихэд мэрийлт гарган ажилласны үр дүнд өнгөрсөн оноос түүхэндээ гарч байгаагүй амжилтуудыг угсруулан гаргаж байгаа. Өдгөө Монгол Улс Төвбанкиндаа 2.7 тэрбум ам.долларын нөөцтэй \арилжааны банкууд болон иргэдийн гар дээрхийг оруулсангүй\, хөгжиж буй орнуудын дунд толгой цохихуйц баян болжээ.
Гэхдээ “ногоон”-ыг хуримтлуулсны ач гавьяа хэрхэн илэрсэн бэ гэдэгт хариулт олдохгүй л болов уу. 2006 оны есдүгээр сараас 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргахаас өөр аргагүй болсноо Монголбанкнаас зарласан. Учир нь тэр үеэс монголчууд ардчилсан нийгмийн хоёр дахь их инфляцид дарлуулж эхэлсэн юм. Тэгээд ч гадаад хөрөнгө оруулалтын зах зухыг амталсан болохоор их хэмжээний мөнгө тоолохын тулд 10, 5 мянгатын дэвсгэртүүд хүчгүйдсэн гэх тайлбарыг хийж байв.
Харин өдгөө тоолохын эцэсгүй гэгдэх хөрөнгө оруулалтуудаас болж дотоодод ам.долларын хуримтлал санасан хэмжээгээр овоорсон. Харамсалтай нь, энэ хэрээр төгрөгийн чадал буурсаар, бараа бүтээгдэхүүний үнийн дүнтэй төгрөгийн бодит үнэлэмж таарахгүй болсноор инфляцийн хөөрөгдлийн нэг шалтгаан боллоо.
Үүнтэй зэрэгцээд инфляци буюу үнийн хэт өсөлтөөр илэрдэг зах зээлийн бараан үзэгдлийг дэмжих бас нэг асуудал үүсч байгаа аж. Энэ нь манай төрийн гар таталгүй цацаж буй халамжаас шалтгаалахгүй, олон улсын эдийн засгийн гэнэтийн үйл явдлаас үүдэн гарах юм.
Тодруулбал, Хятадын Ардын банкнаас ам.доллартай харьцах юанийн ханшийг түүхэнд байгаагаагүй өндөр хувиар нэмэгдүүлсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээлсэн байв. Өнгөрсөн долоо хоногт нэг ам.доллар 6.3004 юаньтай тэнцэж байсан бол уг шийдвэрийн дараагаар 6.2891 юаниар ам.доллар худалдан авч байгаа аж.
Олон улс, тэр дундаа АНУ-аас Хятадыг үндэсний мөнгөн дэвсгэртийнхээ ханшийг чөлөөлөхийг шаардсаар нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа. Үүний эсрэг Хятадын эрх баригчид “Энэ бидний дотоод асуудал” гэх хариултыг өгдөг. Харин энэ удаад ийм арга хэмжээ авснаар Европын холбоо болон АНУ-ын хүсэл нэг талаар биелж байгаа юм.
Гэхдээ олон улсад ам.долларын нэр хүнд унаж байгаа энэ үеэр юанийг тэргүүлэх валютуудын эгнээнд хамгийн том байр суурьтай болгох гэсэн хятадуудын төлөвлөгөө хэрэгжиж байна гэж үзэх ажиглагчид бий.
Тэгвэл экспортоо дэмжихийн тулд Их гүрний зүгээс авч буй арга хэмжээ манайханд хэрхэн нөлөөлөх бол. Одоогийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төвд юанийг 212 төгрөгөөр борлуулж байгаа. Сарын өмнө энэ ханш 204 төгрөг байсан. Нэг үгээр хэлбэл, Хятадын мөнгөн дэвсгэртийн ханш эрэлтээс шалтгаалалгүй тогтмол өсч буй.
Учир нь хятадууд ам.долларын хүчийг сулруулахаас урьтаж, бусад валюттай харьцах юанийн ханшийг бага багаар нэмж байсан юм. Гэвч ам.доллар хэмээх валютын үнэ Монголын зах зээлд юаниас шалтгаалан буурахгүй бөгөөд эдийн засагчдын үзэж байгаагаар сонгуулиас өмнө 1500 төгрөг хүрнэ гэсэн. Өчигдрийн байдлаар ам.доллар 1333 төгрөгийн үнэтэй байсан.
Хэрвээ ханш энэ хэвээр байж, дээрээс нь юанийн ханш ч өсвөл Монголбанк дахин интервенци хийхээс өөр аргагүйд хүрнэ. Нэгэнт вирустсан компьютерт update хийгээд ч нэмэргүй шиг Төвбанкнаас мөнгөний бодлогыг тогтвортой байлгахын тулд зах зээлд их хэмжээний ам.доллар “шахах” тусам төгрөгийн хүч буурсаар байх аж.
Их гүрнүүдийг дууриаж мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг хүчээр тогтоох нь дэндүү болчимгүй хэрэг болно. Хятадын хувьд экспортоо дэмжихийн тулд ийм алхам хийсэн. Одоогоор АНУ тэргүүтэй хэд хэдэн том улс Хятадын экспортын бүтээгдэхүүнд гаалийн өндөр татвар ногдуулсан байгаа. Тиймээс хятадууд уян хатан бодлого баримталсан нь тэр. Харин энэ уян хатан бодлого манайх руу орж ирэх Хятад бараанд падлийгүй нь тодорхой.
Учир нь Замын-Үүд, Эрээний боомт Монголын зах зээлийг тэтгэдэг. Бид цаг ямагт хятадуудад найр тавьсаар ирсэн бөгөөд шинээр үүссэн нөхцөл байдал Монголд үнийн өсөлт авчрах нь илэрхий болов.