Бямба гаригт афганы хойд хэсгийн Бадахшан мужид өмнө нь сураггүй алга болсон 14 хүний цогцсыг их цасан дороос олжээ. Энэ тухай Пажвак мэдээллийн агентлаг уламжлав. Агентлагийн мэдээлснээр, баасан гаригт Наси суурин газар уулаас их цас бууж, орон нутгийн таван айлын байр сүйрсэн аж. Афганистаны байгалийн сүйрлийг арилгах газрын мэдээлснээр, ослын газар аваргчдын баг хүрч чадахгүй байсан бөгөөд нас барсан хүмүүсийн цогцсыг орон нутгийн хүмүүс цасан дороос гарган авч байна. Удирдах газрын төлөөлөгчид үзэхдээ, байгалийн сүйрэлд нэрвэгсдийн тоо нэмэгдэж магадгүй аж. 2012 оны 1 сараас Бадахшан мужид уулын цас нэг бус удаа буусан аж. ХМХ-үүдийн мэдээлж буйгаар, цасанд даруулж амиа алдагсдын нийт тоо 200 хүрээд байна.