Сүүлийн 10 жилд төрийн захиргааны мэргэшсэн алба төлөвшиж буй байдалд хийсэн судалгаагаар бол 10 жилийн өмнө төрийн албан хаагчдын үнэлэх үнэлэмжийн ДУНД гэсэн үнэлгээ нь 36.4 хувьтай байсан бол өнөөдөр 69.6 хувь болж төрийн албаны дундчуулын тоо бараг хоёр дахин өссөн байхад 10 жилийн өмнө 29.5 хувьтай байсан САЙН үнэлгээ өнөөдөр 15.2 дахин буурсан үзүүлэлт харагдаж байна.
Ийнхүү төрийн албанд дундчуул дийлэнх олонхи болж, 20, 100 саяын үнэлгээтэй чадварлаг мэргэжилтнүүд нь хувийн сектор луу шилжиж байна. Дундчуул дүүрсэн газраас дундаж л үйлчилгээ, дундаж сэтгэлгээ, дундаж үр дүн гарах нь тодорхой. Энэ дундчуулаас л чухам нийгмийн хатиг болсон авилга эх ундаргаа авч байгаа. Өдөр өнгөрөөж суугаа хүн яаж ийгээд хэдэн төгрөг илүү тоншихийг л бодно, хүн суртал гаргана.
Монгол улсын бүх аймаг, орон нутгаас төрийн албанд зүтгэж буй хүмүүсийн хэдэн зуун төлөөлөл оролцсон “Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” сэдэвт Үндэсний чуулган 6 сарын 23-нд Төрийн ордонд болов.
Монгол төрийн үнэлэмж үлэмж дор орж, дуртай нэг нь төрлүүгээ нулимдаг болсон энэ цаг үед ийм чуулган хийж, төрийн албыг мэргэшүүлэх, хүчтэй чадварлаг , хамгийн гол нь шударга хариуцлагатай болгох арга замын талаар ярилцаж буй нь зөв зүйтэй юм. Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны шинэтгэлийг удирдах хороо хамтран зохион байгуулсан уг чуулганд тавигдсан илтгэл болон төлөөлөгчдийн санал бодол, мөн уг чуулганы үеэр тараасан “Монгол Улсын төрийн албан хаагчдын эрмэлзэх Есөн зүйл” зэрэг баримтуудаас харахад төрийн албыг шударга хариуцлагатай болгохын тулд хяналт шалгалтыг чангатгах, албан хаагчдын мэдлэг боловсрол, хуулийг сахин дээдлэх, ёс суртхууны шаардлагуудыг өндөрсгөх, зарим дүрэм, хууль заалтуудад урсгал засвар хийх зэрэг нэлээд хэдэн арга зам, гарц хайж байгаа бололтой.
Энэ талаар өөрийн саналаа хэлэхэд Төрийн албаны шинэтгэлийг Төрийн захиргаа, удирдлага санхүүжилтийн шинэтгэлтэй хослуулах нь илүү үр өгөөжтэй болгох болно гэж бодож байна.
Тухайлбал, төрийн аль нэгэн яам, байгууллагад ажиллаж буй хэн нэгэн төрийн албан хаагч мэргэжлийн ур чадвараараа, туршлагаараа, үр ашигтай санал санаачилга дэвшүүлснээрээ бодит үнийн дүнгээрээ 20 сая төгрөгийн хэмнэлт хийсэн, эсвэл 20 сая төгрөгийн хохирол гарах эрсдлээс хамгаалсан, 20 сая төгрөгийн орлого оруулсан бол тухайн байгууллагын удирдлага нь тэр гавьяатад 1/10 хувь буюу 2 сая төгрөгийн урамшуулал олгочих боломж манай төрийн байгууллагын санхүүжилтийн системд бүрэн хаалттай байдаг. Дарга нь тэр гавьяатнаа сарын цалингаар шагнана, оны аварга болгоно, их сайндаа төрийн одон медальд л тодорхойлно. Төрийн албан хаагчын сарын цалин хэд билээ? 20 саяын хэмнэлт хийчихээд 400 000-ын урамшил авах нь шударга санагдах уу? Одон медаль аваад угаах гэж “Амар байна уу гэсэн биш гай болов” гэдэг шиг ч юм болдог. Хэрвээ төсвийн удирдагч дур мэдээд ГАВЬЯАТ-аа 2 сая төгрөгөөр шагначихвал Авилгатай тэмцэх газарт дуудагдаж, Ганц худаг руу залрах байлгүй. Дөрвөн ширхэг дундаж албан хаагчийг ажлаас халаад оронд нь нэг чадварлаг, санаачилгатай залууг авч, өнөөх халагдсан дөрвийн цалингийн 2/3-ыг өгч, төсвөө ч хэмнээд, үр ашгаа ч нэмэгдүүлэх боломж байхгүй. Ийм тогтолцоон дотор төрийн албан хаагч хувь хүнээс ямар нэгэн идэвхтэй санал санаачилга гаргахыг лоозонгоор уриалаад, хуулиар айлгаад, ёсзүйгээр хавчаад нэмэргүй юм.
Гэтэл хувийн байгууллагуудад энэ нь нээлттэй. 150 сая долларын хохирол гарах нөхцөл байдлыг урьдчилан харж, сэрэмжилж чадсан инженертээ бид сард 15 000 долларын цалин өгч байгаа гэж хувийн компанийн эзэн ярилцлага өгсөн байна. Зөв шүү дээ. Сард 15 000 долларын цалин авч буй хүн яагаад ч өдрийг зүгээр аар саархан зүйлээр оролцож өнгөрөөхгүй, нүглийн нүдийг гурилаар хуурахгүй. Сарын 1000-3000 долларын цалин авч буй чадварлаг залуус олон бий. Тэд ихэнхдээ хувийн секторт ажиллаж байна. Чадварлаг залуусыг орон байр, унаа, сурах нөхцөл зэргээр хангах талаараа орчин үеийн томоохон компаниуд төрийн салбараас хол тасарч ирлээ.
300-600 мянган төгрөгөөр амьдралаа хүргэж ядаж буй төрийн албан хаагчид хувийн секторынхны адил урамшууллын уян хатан, идэвхтэй хөшүүрэг байхгүйгээр 20 саяын санал санаачилга, идэвх чармайлт, ур дүй гаргах нь юу л бол. Шашны хэнээтэн л биш бол шүү дээ. Үүний үр дүнд төрийн алба өдөр өнгөрөөж, цалин авдаг дундчуул, бэртэгчингүүдийн үүр уурхай болж байгаа юм. Үүнийг Удирдлагын академийн Төрийн удирдлагын тэнхмийн багш, доктор Н.Болд, докторанд Д.Байгал нарын хийсэн “Төрийн албаны шинэтгэлийн үйл явцад төрийн албан хаагчийн оролцоо” судалгааны материал бүрнээ нотолж байна. Эндээс сүүлийн 10 жилд төрийн захиргааны мэргэшсэн алба төлөвшиж буй байдалд хийсэн судалгааны дүнг харж болно. Уг судалгаагаар бол 10 жилийн өмнө төрийн албан хаагчдын үнэлэх үнэлэмжийн ДУНД гэсэн үнэлгээ нь 36.4 хувьтай байсан бол өнөөдөр 69.6 хувь болж төрийн албаны дундчуулын тоо бараг хоёр дахин өссөн байхад 10 жилийн өмнө 29.5 хувьтай байсан САЙН үнэлгээ өнөөдөр 15.2 дахин буурсан үзүүлэлт харагдаж байна.
Ийнхүү төрийн албанд дундчуул дийлэнх олонхи болж, 20, 100 саяын үнэлгээтэй чадварлаг мэргэжилтнүүд нь хувийн сектор луу шилжиж байна. Төрийн албанд цөөн тооны чадварлаг залуус байдаг ч тэд зөвхөн улс төрийн карьер хөөх гэдэг утгаараа л тэсэж, зүтгэж буйгаас төрийн албаны нэр хүндэд, үйлчилгээнд, урамшуулалд уягдаж буй байдал ажиглагддаггүй. Өөрөөр хэлбэл чадварлаг залуус зөвхөн улс төрийн карьераас өөрөөр төрийн албыг харах боломжгүй байна. Энэ нь тийм ч зөв хандлага биш юм.
Дундчуул дүүрсэн газраас дундаж л үйлчилгээ, дундаж сэтгэлгээ, дундаж үр дүн гарах нь тодорхой. Энэ дундчуулаас л чухам нийгмийн хатиг болсон авилга эх ундаргаа авч байгаа. Өдөр өнгөрөөж суугаа хүн яаж ийгээд хэдэн төгрөг илүү тоншихийг л бодно, хүн суртал гаргана. Түүнээс биш авьяас чадвартаа эрдсэн, ирээдүйдээ итгэсэн залуу хүн хэзээ ч 10 саяын хахууль авахгүй, түүнийг доромжлол гэж үзэх дотоод итгэл үнэмшил, ирээдүйн зорилго тэдэнд бий.
Сүүлийн жилүүдэд төрийн албаны шалгалтад оролцогчдын тоо үлэмж өссөнийг төрийн албаны нэр хүнд өсч буй нэг үзүүлэлт хэмээн хэлэлцэх нь мэр сэр дуулдаж байгаа. Энэ бол гэнэн төөрөгдөл. Төрийн албанд ажиллах хүсэл сонирхолтой хүмүүсийн тоо эрс өсөж буй нь төрийн алба хаах нь тэр хүний авьяас чадвар, итгэл үнэмшлийг сорьдог талбар биш, харин хялбар амраар аж төрөх арга зам болсонтой шууд холбоотой. Сая болсон чуулганы үеэр тараасан Төрийн албан хаагчдын эрмэлзэх ёсөн зүйлийг анхааралтай харахад уг нь зөв зүйтэй санаанууд байвч, эдгээр нь зөвхөн уриа, лоозон, ёс суртхууны шахалтаар хэрэгждэг зүйлс биш. Социалист маягын ёс суртхууны дарамтад уярч автдаг хүн цөөхөн болсон цаг үе шүү дээ. Тэнд урамшуулал, санхүүгийн хүчтэй механизм үйлчилж байж л сая санаачилга, үр дүнтэй бүтээлч ажиллагаа, ур чадварын хөгжлийг хүлээх боломжтой. Нийт ард түмний горьдож хүлээдэг Төрийн албаны шударга, ил тод байдал хангагдана. Дахин хэлэхэд Төрийн албаны шинэтгэл нь Төрийн захиргаа, удирдлага санхүүжилтийн шинэтгэлтэй хосолж байж үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
Б.Номинчимэд