Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх дөрөвдүгээр сарын хөтөлбөртөө Ж.Пуччинийн «Чио Чио Сан» дуурийг тоглохоор оруулжээ.
Мөн Д.Лувсаншаравын «Хан Бүргэд» дуурийг тоглохоор бэлтгэж байгаа юм.
УДБЭТ-ын уран бүтээлчид ирэх дөрөвдүгээр сард сонгодог урлагийн ертөнцөөр аялуулах тоглолтын хөтөлбөрөө танилцуулж байна.
1-нд Ж.Верди «Аида» дуурь
7-нд Б.Дамдинсүрэн «Учиртай гурван толгой» дуурь
8-нд П.И.Чайковски «Хунт нуур» балет
14-нд Ж.Пуччини «Чио Чио Сан» дуурь
15-нд П.И.Чайковскийн «Франческа да Римини» , З.Хангал «Эрдэнэсийн охид» балет
21-нд Д.Лувсаншарав «Хан Бүргэд» дуурь
22-нд Э.Чойдог «Чойжид дагина» балет
27, 28-нд Сонгодог тоглолт
29-нд П.И.Чайковски «Нойрссон гүнж» балетыг тус тус тоглохоор болжээ.
Д.Өлзий
МОНЦАМЭ