Дэлхий даяар хүмүүс бүсээ чангалах бодлогынэсрэг тэмцэн, хүний үндсэн эрх болох, санаа бодлын эрх чөлөөг хязгаарлах гэсэн эрх мэдэлтнүүдийн дайралтыг няцаан,босон зогсож үгээ айлгүй хэлэн эсэргүүцлээ илэрхийлж байна. Египетийн хувьсгалын дөлөөс хүч аван зориг орсон Их эсэргүүцлийн давалгаа нэгэнт даян дэлхийг эзэмдэн бүрхжээ.
Өнөөдөр Өөр ертөнц бий болох боломжтой боллоо. Франкфурт сонины нэрт эрхлэгч Ф.Шимахер “Зүүний үзэл зөв байсан гэдэгт би итгэж эхэлж байна…” гэж өөрийн сониндоо бичсэн нь Карл Маркс дахин ялалтын маршаа эхлүүлсэний баталгаа юм. Түүний социалист хамтын ардчилсан үзлийг, нуран унаж байгаа Капитализмын оронд тавин хэрэглэхийг нийт олонхи хүсэж эхэлжээ.Капитализм буюу одоогийн Монголын замнаж байгаа үзэл яагаад нуран бутарч байгааг товч авч үзье.
Чөлөөт зах зээлийн систем үүссэн цагаасаа хойш үргэлж хямрал дагуулж ирсэн.
Анхны, 1637 оны Тулпенкризел буюу Цэцэгний хямралаар бүх л Голланд улсын эдийн засаг өвдөг сөхрөн, аж үйлдвэрт нь хүнд хохирол учруулсанаас эхлээд, Капитализмтай нас чацуу 200 жилийн түүхтэй агуу Lehmans Brother компаныг түүхээс арчин алга болгосон 2008 оны хямрал,өнөөдөр хүртэл Дэлхийн банк санхүүг нийтээр нь чичиргэн бүх л Европын зооныг сандаргаж байгаа билээ.
Би эдийн засгийн хичээл дээр...Чөлөөт зах зээлийн систем бол өөрөө өөрийгөө зохицуулдаг “Үл үзэгдэгч эдийн засгийн гар” хямралын үед орж ирэн хэцүү байдлыг зогсоож, засан залруулдаг алдаагүй механизм гэж заалгаж байсан юм. Тэгэхлээр тэр худлаа болж таарч байна?!
Тийм гэдгийг үе үед болсон, хүн төрөлхтөнд гай авчирдаг тэр олон эдийн засгийн хямралууд гэрчилж байна. Капитализм өөрийн бий болсон асуудлуудаа шийдэх чадваргүй гэдгээ дэлхийд хэдийнээ хэллээ.
Энэ системийг аврах амьтай голтой үлдээх гэж бүхий л олон улсын нэрт эдийн засагчид, улс төрийн лидерүүд хамтдаа хичээж толгойгоо гашилгаж сууна. Яагаад гэвэл бүгд хоорондо холбоотой нэг нь нурвал бүгд хамтдаа хөтлөлцөн нуран унахаа тэд мэдэж байна, өөр үгээр...нэг завин дээр бүгд сууж байгаа тул живбэл бүгд гүн рүү цугтаа явах учраас. Гэвч тэд энэ үхлүүт өвчтөнийг аварч чадах болов уу?
Итгэл алдаж найдлагаар тоглосон Банкуудаа аврахын тулд хямралд орсон аж үйлдвэрийн орнууд дахин их хэмжээний зээл авхаас өөр арга үлдээгүй. Харамсалтай нь тэд өмнө нь бас их хэмжээний өртэй байсан. Тэд олон жил, эдийн засгийн Өсөлтөөс үүдэлтэй, татварын бодлогоор хуримтлагдсан мөнгөөрөө өрөө дарчихна гэж найдаж байсан нь талаар болов. Эдийн засгийн Өсөлт байгаагүй, Татвар авч чадаагүй, Өр нь улам нэмэгдсэн. Ингэж их өрийн хямрал эхэлжээ.
Санхүүгийн салбар, Банкууд, Өрнүүд. Учир нь хүсэн хүлээсэн боловч нэг л ирж өгөхгүй байгаа мөрөөдлийн, эдийн засгийн Өсөлтөнд гол асуудал байгаа юм.
Дэлхийн нөөц боломж ресурс хязгаартай. Байнгын эдийн засгийн Өсөлт бол хэзээ ч боломжгүй зүйл юм. Үүнийг ч эрүүл мэндийн шинжлэх ухаан, Хавдарын өвчний жишээн дээр баталж байдаг. Хорт Хавдарын эсүүд хяналтгүй өссөөр эцэст нь тэд бүх л бие организмыг хямруулан үхэлд хүргэдэг.
Энэ гурван жилд, хүндрэлд өртсөн улс гүрнүүдийн Хямралыг зогсоох арга хэмжээнүүд, тухайн улсад эдийн засгийн Өсөлтийг бий болгох гэсэн оролдлогууд юм. Германы, Америкийн, Японы засгийн газрууд татвараа бууруулан, санхүүгийн нэмэлт олгох, шинийг авсны шагнал гэх мэт хүн амын худалдан авах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн.
Магадгүй гайхалтай явдал болж, хүмүүс шинэ юм худалдан авч, үйлдвэрлэл өсөж болох юм. Эсвэл Энэтхэгчүүд, Хятадууд гэнэт баяжин, шинэ автомашин, ахуйн хэрэглээний техникийг авах чадвартай болцгоож. Эсвэл хэн нэгэн...хүн болгоны авахыг хүсэх шуугиан тарьсан шинэ бүтээгдэхүүн нээж, жишээлбэл гар утсаа ашиглан нисэж чаддаг болох ч юмуу, тэгсэнээрээ зах зээлийг хөдөлгөөнд оруулах.
Эс тэгвээс, аж үйлдвэрийн улсуудад хоёрхон зам үлдсэн байна. Эхнийх, амь тариа буюу одоогийнх шигээ дахин өр тавин, дахин зардлаа нэмэгдүүлэн үйлдвэрлэлээ амь голтой байлгахын тулд ямар ч үнээр хамаагүй Өсөлтийг бий болгох.
2 дахь хувилбар НУРАН УНАХ.
Капитализм нь бүх хүний эрх тэгш байдлыг үгүйсгэдэг. Хүний эрх, хүний нэр хүнд гэж бичдэг боловч тэр нь зөвхөн цаасан дээр үлдэж амьдрал дээр хэрэгждэггүй. Яагаад гэвэл бид өнөөдрийг хүртэл газар, ус бүтээн байгуулалтыг хувийн өмч байна гэсэнд итгэдэгт байгаа юм. Гэтэл энэ дэлхий гариг дээр байгаа юмс болгон түүн дээр амьдарч байгаа хүн бүхэнд адил тэнцүү хамааралтай.
Зөвхөн ашгийн төлөө явсан, амин сүнс нь болох Банкны хүүн дээр тогтсон энэ системийн үр дүнд: баян 5000 хүний хөрөнгө, ядуу 500 сая хүний хөрөнгөтэй тэнцэж байгаа нь шударга бус хуваарилалт явагддагийг баталж, энэ нь олонхийн зөв буюу “Ардчилсан” гэдэг нийгэмд өчүүхэн ч таарахгүй байна.
За яах вэ...Дэлхийг мөнгө удирдаж байж болно. Тэгвэл Мөнгө, маш муу чадваргүй удирдагч юм.
Дэлхийд ийм байхад Монголд юу болж байна?
Юу болж байгааг Та бид өдөр бүр харж, амьд гэрч болон биеэрээ мэдэрч, сэтгэл өвдөж зүрхэндээ уйлж байна. Дэлхийд хямрал болсны дараа санхүүгийн систем нь их хэмжээний цаасан мөнгө хэвлэн гаргаж, зохиомлоор түр зуурын завсарлага авдаг...Гэтэл Монгол орны хямрал 1991 оны ардчилсан гэх хувьсгалаас хойш өдөр бүр, сар бүр, жил бүр, мөч бүр үргэлжилж, Монгол хүн цаг тутамд шаналан зовж байна.Тэд ажилтай, гачигдах зүйл багатай, нэр төртэй, ирээдүйдээ итгэлтэй амьдарч байсан сайхан Ард түмнийг, ажилгүй болгож...Одоо та нар зах зээлд орсон, Хулгай хийж худлаа ярьцгаа! Гэж бүгдийг гудамжинд гутамшигтайгаар хөөн гаргасан.
Нийт олноороо бий болгосон 70 жилийн бүтээн байгуулалтыг хэсэгхэн зальтай овжин нь тонон дээрэмдэж... Улсын хөрөнгийг хурдан Хувьчилж, Хувь хүнийх болох ёстой, тэгвэл зах зээл өөрөө болдог гэсэн буруу капитализмын шийдлээр явсны үр дүнд, хүн амын 1%-д ашиг олох үүд нээгдэж, олонхи буюу 99% нь өөрсдөө бүтээн байгуулсан нийтийн баялгаас хүртээгүй хоосон хоцорчээ.Марс гариг руу нисэх гэж бусад улс бэлтгэлээ базаан төлөвлөж байхад, 21-р зуунд бид тэдэнтэй хамт амьдарч байж, Монголчууд ичгүүртэйгээр модон жорлондоо бааж, данхтай усаар биеэ угаасан дундад зууны үерүү буцан иржээ.Монгол улс хөгжих биш улам дордож үүнээс илүү доошоо унана гэж байхгүй болж, бид ёроолд нь хүрсэн байна.Түүхэндээ энэ цаг “Уналтын харанхуй 22 жил” “Монгол хүн доромжлуулан доройтсон 22 жил” гэж хамгийн муугаар үлдэнэ.
Одоо бид үхэж босохын эгзэгтэй түүхэн мөчид ирсэн байна. Монгол улс ямар замаар явах вэ?
Англо-Саксоны сонгодог Капитализмын хэлбэр болох чөлөөт зах зээлийн модел гүн хямралаас гарч чадахгүй амь тэмцэнэ. Үүнийг бид Америк, Англид харж байна.
Нөгөө талаас Капитализмын континентал хэлбэр болох их хэмжээний халамжийн бодлого нь их диффецит, ажилгүйдлийг бий болгон сүйрдгийг үзлээ. Энэ бол Грек, Итали, Португаль. Тэгэхлээр энэ хэлбэр бас л ажиллахгүй нь.Бид шинэ, хамгийн зөв болгоныг хослуулсан,дэлхийд жишээ болох Монгол замаар явна.
Эхлээд бид хуучин тогтолцоог авч үлдэхийг янз бүрээр оролдож байгаа Ард түмнийг нохой шиг амьдруулж доромжилсонМАНАН-гийн төрд шургалсан луйварчдыг ховхлон хаяна. Энэ процессийг юу ч зогсоож чадахгүй.
Хүн төрөлхтний нийтлэг хэрэгцээ рүү чиглэсэн Ашиг олохын тулд биш, Хамтын хүнлэг нийгмийг бий болгоно.
Монгол Хүн гэсэн өндөр нэрийг унагаахгүй: хангалттай хоол ундтай, тохилог амьдрах боломжтой орон сууц, эрүүл мэндийн хамгаалалт, аюулгүй орчинд маргааш ажилгүй болчихно гэж айхгүй, баталгаатай хөдөлмөрлөх боломж, сурч боловсрон мэдэн дээшлэх, соёл урлаг үзэн чөлөөт орчингоо бүрдүүлж чадахаар мөн гэр бүлдээ цаг гаргах боломжтой Эрүүл амьдралыг бий болгоно. Ийм наад захын хүний үндсэн хэрэгцээг бид хуульчилж өгч, нэг ч Монгол хүнийг үлдээхгүй мөрдүүлэх болно.
Төрөөс зохицуулсан хамтын эдийн засгийг бүрдүүлж, аж үйлдвэрийг үргэлжийн хямралд оруулахгүйн тулд чөлөөт зах зээлийн хуулиудын аянд шидэхгүй, төрийн оролцоотой төлөвлөх хэрэгтэй зүйл байдаг гэдэг нь Скандинавын орнуудад харуулж байна.Тэгэхлээр ардчилалтай хослуулан төлөвлөж нийт Ард олны амьдралын нөхцлийг байнга сайжруулна.Улс төрч Эдмунд Буркегийн хэлсэн “Муу муухайг цэцэглүүлэхийн тулд сайнууд юм хийхгүй байхад болно” гэдэг үгийг үргэлж санан, Сайнууд болох мэдлэгтэй, чадвартай зоригтой Монгол хүмүүс хурдан хөдөлж юмаа хийе.
Бусдыг үргэлж дуурайсан алдаанаасаа хатуу суралцаж, зөвхөн зөв замаа урдаа тод харан, бид өөрсдөөрөө бахархан, нуруу цэх, тэргүүн өндөр байж энэ Улс орныг хэн нэгэн нь өөр болгочихно гэж найдахгүй, Чамаас өөр энэ улсад хэн ч байхгүй гэдгийг ойлгож, энэ Үндэстний Өнөөдөр, Өчигдөр, Ирээдүй... зөвхөн ЧИ гэдгийг ухаарч Эх орноо-Ижий нутгаа үхлээс нь хамгаалъя!
...Дэлхийд жишиг болох Монголын түүхээ бид өөрсдөө бичнэ. Энийг бид сонгох үлдлээ. Ирцгээ нэгдэцгээ.
Судлаач Д.Даш