Нийслэлчүүдийн махны хэрэгцээний гол ханган нийлүүлэгч болсон «Хүчит шонхор» захад махны нийлүүлэлт ихсэж, үнэ буурч эхэлжээ.
Тус захад өдөрт дунджаар 40-60 тонн мах нийлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн өвөл манай орны ихэнх нутгаар өнтэй болж, мал сүрэг тарган тавтай онд орсны үрээр хөдөөнөөс шинэ тарган махны нийлүүлэлт нэмэгдэн, үүнийг дагаад махны үнэ ч буурч эхэллээ.
Бөөний үнэ кг нь 6000 төгрөгөөс даваад байсан үхрийн шинэ мах 5500-5800 төгрөг болж, хонины хамгийн сайн мах кг нь 5500 төгрөгийн үнэтэй болов. Махны нийлүүлэлт нэмэгдэж байгаа учир учир цаашдаа ч энэ үнэ буурна гэдгийг мах борлуулагчид хэлж байна.
Д.Догсмаа
МОНЦАМЭ