logo
Манай улсын иргэн Хятадад цаазын ял сонсжээ

Манай улсын иргэн Хятадад цаазын ял сонсжээ

2012/04/03
 БНХАУ-ын Тэнжиний боомт дээр өнгөрсөн оны есдүгээр сард хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан манай улсын таван иргэний хэргийг Бээжингийн ардын шүүх хэлэлцжээ.Тэдний гурав нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй бөгөөд 200-800 грамм капсултай гереоныг залгисан нь гаалийн шалгалтаар илэрсэн аж.

Иймээс шүүх бүрэлдэхүүн иргэн Б-д 800 грамм гереон залгисан гэж цаазаар авах ял оноосон байна. Харин түүний найз бүсгүйчүүд болох Б, Н нарт бүх насаар нь хорих ял, Г, Ц нарт 15 жилийн хорих ялыг тус тус оноожээ.

Эх сурвалж: "Өглөөний сонин"


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш