УИХ-ын дэд дарга Н.Энхболд өчигдөр УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын бэлтгэл ажил хангагдсан талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Хаврын ээлжит нэгдсэн чуулган энэ сарын 5-ны өдөр эхэлнэ. Уг чуулганы эхэнд байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, ус бохирдуулсны төлбөрийн тухай, усны тухай, ойн тухай, зэрэг байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах арван багц хуулийн төсөл, донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, инновацийн тухай, соёлын өвийг хамгаалах, Монгол улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэх зэрэг нэр заасан арван нэгэн хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн хуулиар заасан хугацаатай, зайлшгүй шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцэхээр болжээ. Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг УИХ зайлшгүй хэлэлцэх ёстой. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” , “Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан батлах тухай” тогтоолын төслүүдийг ирэх чуулганаар хэлэлцэхээр жагсаажээ.
Харин бусад асуудлын хүрээнд УИХ-аар хэлэлцэгдэж байгаа болон зайлшгүй шаардлагатай гэж үзэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн асуудлыг холбогдох Байнгын хороод бэлтгэлийг хангавал хэлэлцэж болох юм гэсэн байдлаар тусгасан. Өнгөрсөн чуулганы хугацаанд жаран таван хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлсний дөчин нэгийг хэлэлцэж эхэлсэн байгаа юм байна. Энэ сарын 3-аас зарим байнгын хороод хуралдаж эхэлнэ.
Намрын чуулган завсарлаж, гишүүд орон нутагт болон гадаадад томилолтоор ажилласан. Өнөөдрийн байдлаар гишүүдийн ирц 70% байна. Энэ дүнгээс үзвэл хаврын чуулган эхлэхэд ирц 92,5% байх урьдчилсан мэдээ гарчээ.
УИХ-ын сонгуулийн талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороодод шилжүүлсэн. Тиймээс хаврын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэхээр болсон байна.