logo
Сонгуулийн автоматжуулсан системийн эхний 705 техник хэрэгслийг хүлээлгэн өгчээ

Сонгуулийн автоматжуулсан системийн эхний 705 техник хэрэгслийг хүлээлгэн өгчээ

2012/04/03
АНУ-ын “ Dominion voting systems “компани Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороотой байгуулсан Гэрээний дагуу  сонгуулийн  автоматжуулсан систем нэвтрүүлэхэд ашиглагдах эхний  ээлжийн 705 техник хэрэгслийг өнгөрсөн бямба гарагт захиалагч байгууллагад хүлээлгэн өгчээ.
Гэрээний дагуу энэ компани нийт 2 500 техник хэрэгслийг 5 дугаар сарын 15-ны дотор нийлүүлэх төдийгүй тэдгээрийг ашиглахтай холбоотой бүхий л   үйлчилгээг сонгуулийн үйл ажиллагааг явагдаж дуусах хүртэлх хугацаанд үзүүлэх ёстой билээ.
Ирэх долоо хоногоос эхлэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээлэл технологийн төв холбогдох ажлын хэсэгтэй хамтран энэхүү техник хэрэгслийг хүлээн авах болон баталгаажуулах шалгалтыг тус бүр нарийвчлан хийж улмаар тэдгээрт нэг бүрчлэн гэрчилгээ олгох юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш