“Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанийн захирал асан Б.Энэбишийн “Бату майнинг” ХХК-ийн эзэмшиж байсан лицензийг үргэлжлүүлэн хүргэе. Тэрбээр ОХУ-ын хөрөнгө оруулалттай “Бату майнинг” ХХК-ийн Монгол талын захирлын албан тушаалыг хашиж байхдаа Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Завхан, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар зэрэг есөн аймгийн нутаг дэвсгэрт 187 ширхэг ашигт малтмалын лиценз эзэмшсэн байдаг. Эдгээр лиценз нь Жон Даглас Макгей гэх гадаадын иргэний нэр дээр бүртгэлтэй байжээ. Бид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсын нэг иргэний эзэмших ашигт малтмалын лицензийн тоог хуульчилах санаачилга гаргахыг уриалсаар буй. Үүнийг зохицуулах хууль эрхзүй байхгүйгээс танил тал, эрх мэдлээрээ түрий барьсан нийгмийн цөөнх ашигт малтмалын лицензийг бөөн бөөнөөр нь эзэмшиж, лицензийн наймаа гээчийг бий болгосон. Иймд ашигт малтмалын лиценз олголт төрийн хяналтаас гарчихаад байсан тэрхүү “оргил” үеийн лиценз бөөндөгчдийг цувралаар хүргэж байгаа билээ.