Цагдаагийн экс удирдлагуудад холбогдох хэргийг шүүн таслах ажиллагаатай зэрэгцэн хуулийн байгууллагууд хоорондоо талцаж, улстөрчдийн гар хөл, тэдний хүсэл таалалд нийцүүлэн ажилладаг гэдгээ ил цагаан нотолж буй. Уг нь Ч.Амарболд нарыг яллах асуудалтай холбоотойгоор хамгийн ихээр бухимдах ёстой хүмүүс нь үймээний хэргийн хохирогчид. Эдгээр хохирогч хуулийн байгууллагын дунд өрнөж буй тэмцлийг хөндлөнгөөс ажиглаж байсны эцэст өчигд өр байр сууриа илэрхийллээ. Тэдний зүгээс үймээний үеэр тушаал “биелүүлж”, дөрв өн хүний аминд хүрсэн цагдаагийн дарга нарыг хариуцлага хүлээх ёстой гэсэн юм.
Хохирогчид цагдаа нарын буруутай үйл ажиллагаанаас болж дөрвөн хүний амь нас эрсдэж, 1000 гаруй иргэнийг албадан баривчилж, урьдчилан хорих төвүүдэд эрүүдэн шүүсэн хэмээн үзэж байна. Тиймээс энэ бүх буруутай үйл ажиллагаанд тухайн үед цагдаагийн өндөр албан тушаал хашиж байсан дарга нарыг хариуцлага хүлээхийг шаардаж байгаа аж. Хохирогчид цагдаагийн экс удирдлагуудыг Онц байдлын тухай хуулийг бүд үүлгээр зөрчсөн олон баримт, судалгаа байгааг дараах жишээ баримтаар өгүүлж байв. Тухайлбал, олон зуун иргэнийг баривчлахдаа мөнг ө, гар утсыг нь хууль бусаар хурааж авсан, тэдний нүүр рүү нулимсан, бороохойдож бие махбодын гэмтэл учруулсан. “Онц байдал тогтоосон, бид та нарыг буудах эрхтэй” хэмээн айлган сүрдүүлж байсан, насанд хүрээгүй 13 настай хүүг хэрцгийгээр зодсоны улмаас нас барсан, жирэмсэн эмэгтэйчүүдийг зодсон, эмэгтэйчүүдийг зүй бусаар харааж, доромжилсон, дөрвөн хүнийг галт зэвсгээр ангуучлан амийг нь хороосон... зэрэг үйлдлийг дурдаж байгаа аж.
Хурлын үеэр талийгаач Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр хэлэхдээ “Эдгээр үйлдэл нь тухайн үед ажиллаж байсан цагдаагийн удирдах албан тушаалтнууд тэр үед хууль ёсны үүргээ шаардлагатай түвшинд гүйцэтгэж чадааг үйтэй холбоотой. Тиймээс тухайн үед хариуцлагатай албан тушаал хашиж байсан цагдаагийн удирдлага, цагдаагийн бие бүрэлдэхүүн хуулиа сахиагүй, өргөсөн тангаргаа умартаж, хүний амь хороож, хүний эрхийг зөрчсөн гэмт үйлдэл гаргуулсныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой гэж байлаа. Цагдаагийн бие бүрэлдэх үүнийг мэргэжлийн түвшинд бэлдэж, ийм үймээн самууны үед хэрхэн ажиллаж өөрийгөө болон бусдын амь нас, бие махбодыг гэмтээхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чадвар, эрдэмд сургаж байгаагүйнхээ төлөө ч хариуцлага хүлээх ёстой. Цагдаагийн экс дарга нар шүүх хурлыг ямар нэгэн аргаар удаа дараалан хойшлуулж байна. Тиймээс цагдаагийн экс удирдлагууд болон өмгөөлөгч нарт нь хандан хэлэхэд “Та бүхэн шүүх хурлыг яг хийх өдрөө л биднийг дууд. “Хурал хийнэ” гэж зар тараачихаад өвчин зовлон тоочиж, шүүх хурлыг хойшлуулж байгааг чинь харах хэцүү байна. Сахарын өвчин хэнд ч байдаг. Зөвхөн цагдаагийн экс дарга нар өвдөөд үхэх гээд байгаа юм биш. Тиймээс яг хурал хийх өдрөө биднийг шүүхийн танхимд дуудахыг хүсч байна” гэсэн юм. Үймээний үеэр хамгийн том хохирол амссан хохирогчид ийнхүү цадаагийн экс дарга нарыг хариуцлагаа хүлээхийг шаардсан нь Ч.Амарболд нарт хүндхэн тусах биз ээ.
Б.Даваахүү
Эх сурвалж:"Өглөөний сонин"