Болгарын дуурийн театрт Италийн хөгжмийн суут зохиолч Ж.Пуччинийн “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй Хатагтай” дуурийн гол дүр Чио Чио Санд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Болгарын Софи хотын дуурийн театрын гоцлон дуулаач Д.Баясгалан гуравдугаар сарын 30-нд амжилттай тоглож, үзэгчдээс өндөр үнэлэлт авлаа. Д.Баясгалан нь Болгарын Хөгжмийн урлагийн академийг төгссөнөөс хойш тус театрт дуучин, гоцлол дуучнаар ажиллан томоохон олон дуурийн гол дүрийг бүтээжээ.
Тэрбээр 2011 онд Болгарын Хөгжмийн урлагийн академийн 90 жилийн ойгоор Серби улсын дуурийн театрын дуучин Үржингийн хамтаар Софи хотын үзэгчдэд бие даасан тоглолтоо сонирхуулж, өндөр ур чадвартай дуучин гэдгээ нотлон харуулсан юм гэж Болгар Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-наас мэдээллээ.