Засгийн газар энэ оны хоёрдугаар сард иргэдэд зургаан хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлтэй зээл олгох журмыг баталсан билээ.
Харин Орон сууцны санхүүжилтийн корпораци өнгөрсөн сарын 12-ноос зээл авах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авч эхэлсэн юм.
Тус корпораци одоогийн байдлаар анх удаа орон сууц худалдан авах, 55 метр квадратаас дээшгүй хэмжээтэй орон сууц сонгосон 345 иргэний материалыг албан ёсоор хүлээж аваад байгаа аж. Тэдгээр иргэний материалыг хөтөлбөрт оролцогч банкуудад хүргүүлсэн бөгөөд ойрын хугацаанд судалж, зээлийг нь олгож эхлэх аж.
Ийнхүү гэр хорооллын иргэд эхнээсээ зээл авах боломжтой болжээ.