Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийг мюзикл хэлбэрээр тайзнаа тавих гэж байна. Тус мюзиклийн найруулагчаар М.Болд, хөгжмийн зохиолчоор “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү ажиллаж байгаа гэнэ. “Дорнод нутаг” клубээс санаачлан хийж буй “Найрын ширээний ууц” мюзиклд “Захиалгат инээд” хамтлаг болон “Ньюанс” хамтлагийн дуучин М.Амарсанаа, Д.Өнөрбаатар, жүжигчин Амбий нар тоглохоор бэлтгэл ажилдаа явж байгаа бөгөөд хөгжим, бүжиг нь хэдийнээ гол ажилдаа орон харин жүжигчид уншлага ихтэй байгаа аж. Тухайн жүжгийг одоогийн цаг үе рүү нэлээн татаж, найруулан тавьж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард нээлтээ хийх гэнэ. Дашрамд дуулгахад тус мюзиклийг Хошин урлагийн жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий тайзнаа толилуулахаар ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна.
Ч. Батцэцэг
Эх сурвалж: "Unen.mn"
Ч. Батцэцэг
Эх сурвалж: "Unen.mn"