logo
Аврагчид хоёр настай хүүг 12 метр худгийн ёроолоос гарган авчээ.

Аврагчид хоёр настай хүүг 12 метр худгийн ёроолоос гарган авчээ.

2012/04/04
Хятадад 2 настай хүү 30-хан сантиметрийн өргөнтэй 12 метр гүн худагт унажээ. Азаар худаг усгүй байсан боловч хүчилтөрөгч багатай байсан тул аврагч нар аврах ажиллагааны үеэр насосоор тасралтгүй хүчилтөрөгч шахсан байна. Аврагчид гэрэлтүүлэг, компьютер, камер ашиглаж хүүгийн байгаа газрыг тогтоож байж. Хүүг уг нь хэд хэдэн удаа дээш татах оролдлого хийсэн боловч учраа мэдэхгүй жаал хүү олсноос сайн зуурч чадахгүй, биеэ дийлэхгүй хэд хэдэн удаа эргэж  унажээ. Аврагч нар мөн хүүгийн суган доогуур олсоо оруулах гэж нэлээд цаг алдсан байна. Удтал ноцолдсоны эцэст хүүгийн хүзүүнээс нэг олсоор, суган дооогуур бас нэг олс оруулан амжилттай гарган авсан байна. Хүү олсноос сайн зуурч  чадахгүй байсан тул хүзүүгээр нь оосорлохоос өөр арга байгаагүй гэнэ. Түүнийг гаргаж ирэнгүүт амьсгал нь боогдохоос нь сэргийлж, даруй хүзүүн дэх олсыг сулласан байна. Хүү доошоо хэд хэдэн удаа эргэж унасан ч ноцтой гэмтэл аваагүй, биеийн байдал нь сайн байна. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш