logo
Энэ сарын 20-иос сая төгрөгийг өгнө

Энэ сарын 20-иос сая төгрөгийг өгнө

2012/04/04
 Засгийн газраас ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгох нэг сая төгрөгийг энэ сараас зургаадугаар сарыг дуустал олгохоор шийдвэрлэжээ. Тодруулж хэлбэл дөрөвдүгээр сард 330 мянга, тавдугаар сард 330 мянга, зургадугаар сард мөн 330 мянган төгрөг өгөх аж. Үүнд нийт 334 тэрбум төгрөг шаардлагатай, 2012 оны төсөвт энэ хөрөнгийг суулгаж өгсөн гэнэ.Нэг сая төгрөг авах бүлэгт 55 нас хүрсэн эмэгтэйчүүд, 60 нас хүрсэн эрэгтэйчүүд, мөн дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах юм. Сая төгрөгийн хувь хишиг хүртэх иргэдийн материалыг ирэх даваа гаригаас хүлээж авах бөгөөд энэ сарын 20-ноос эхлэн эхний ээлжийн 330 мянган төгрөгийн хувь хишгийг иргэдэд олгох юм байна.

Э.Сүрэн
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш