Хятадад төрийн эргэлт гарах гэж байна гэсэн цуу яриа интернетээр цацагдсаны дараа Дундадын эрх баригчид хяналтаа чангатгажээ. Твиттер, Фейсбүүкийн оронд ашигладаг олон нийтийн веб сайтуудыг хэрэглэглэдэг 300 сая орчим хүн Хятадад байдаг аж. Коммунист намын удирдлага эдгээр вебсайтуудыг бүгдийг хааж хэд хэдэн хүнийг бусдыг төрийн эргэлтэнд турхирсан хэргээр саатуулжээ. Бүх мэдээлэл хаалттай болсон тул иргэд цуу ярианаас цаашгүй болсон байна. Бусдыг эмх замбараагүй байдалд турхирсан хэргээр одоогоор 6 хүнийг саатуулаад байна. Иргэдийн ярьж байгаагаар Хятадын YOUTUBE-ийн оронд хэрэглэдэг Вейбо сайт дээр ч мөн коммунист намын эрх баригчдыг хошигнож, гутаан доромжилсон бичлэг тавигджээ. Нэр ус, нүүр царайгаа харуулахаас татгалзсан идэвхтний ярьж байгаагаар энэ жил Дундадын хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийн олонхи нь солигдоно, хөдөлгөөнд орно. Энэ үед эргэлт эсвэл нийгэмд өөрчлөлт гарч болох юм. Гэхдээ магадлал бага гэжээ. Улс төрийн шинжээчдийн үзэж байгаагаар Хятадад төрийн эсвэл цэргийн эргэлт гарах нөхцөл боломж бага. Учир нь төрийн хараа хяналт чанга, интернетийн тодорхой вебсайтууд хаагдсан байдаг тул иргэд Фейсбүүк, Твиттер ашиглан Арабын хавар шиг хувьсгал хийх боломжгүй. Тэгээд ч Хятадын нийт иргэдийн ихэнх нь өнөө маргаашдаа санаа зовж амьдарч байгаа болохоос улс төр, нийгэм ямар байх нь тэдэнд тийм ч сонин биш байгаа аж. Хэрэв төрийн эргэлт гарвал Коммунист намын удирдлагын хүрээнээс эргэлт гарч болно. Түүнээс биш ард иргэдийн жагсаал, цуглаан, тэмцлээр нийгэмд өөрчлөлт гарах боломжгүй гэж шинжээчид үздэг байна.
Shuum.mn
Shuum.mn