logo
 “Бэтмен” цагдаа нарт саатуулагджээ

“Бэтмен” цагдаа нарт саатуулагджээ

2012/04/04
Кино зохиолын баатар Бэтмен уг нь гэмт этгээдүүдийн эсрэг тэмцдэг. Гэтэл энэ удаад комик номны баатар маань өөрөө гэмт хэрэгтэн болох шахаж, цагдаа нарт саатуулагджээ. Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын нийслэл  Вашингтон хотод Бэтмений хувцас өмсөж, улсын дугааргүй хар Ламборжини хөлөглөж явсан эр Монгомери дүүргийн цагдаад саатуулагджээ. Тэрээр улсын дугаарын оронд Бэтмений тэмдгийг тавьсан байв. Бэтмений хувцас өмсөж,  хар Ламборжини хөлөглөсөн эр Ленни Робинсон гэдэг бизнесмэн болох нь тогтоогджээ. Тэрээр Балтимор хот орчмын эмнэлгийн өвчтэй хүүхдүүдийг хөгжөөдөг буяны ажил давхар хийдэг байж. Хэдийгээр улсын дугааргүй явж байсан ч машины гэрчилгээ болон улсын дугаар нь машинд нь байсан тул цагдаа нар түүнд торгуулийн хуудас өгсөнгүй.  Бэтмэн ямар нэгэн зөрчилгүй болох нь тогтоогдсоны дараа цагдаа нар хамтдаа зураг татуулж, “Жаахан хүлээсэн бол Бэтмен юу хийхийг нь харах байсан юм” хошигножээ.  
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш