Нийслэлийнхний амин зуулгаа цуглуулдаг "Хүчит шонхор" зах дээр махны үнэ ямар байгааг сонирхохоор өчигдөр очлоо.
Тэнд машин чихцэлдээд явган хүн ч явах зайгүй юм. Дээр нь шороо хуйларч, ноход сүлжилдээд тааваараа алхахад төвөгтэй. Худалдааны төвийн гаднах талбайд портер машин дээр ачсан хонь, ямааны гулууз мах борлуулах гэсэн ченжүүд зогсож харагдана. Тэд өнөө гулуузтай махан дээр гуталтайгаа гараад зогсчихож.
Харин цaад "Xүчит шонхор" зах доторх мах үнэтэй хэвээр юм. Нөөцийн мах дөрөвдүгээр сaрын нэгнээс худалдаанд гарах тухай дуулдсан ч одоогоор сураггүй хэвээр юм билээ. Махны худалдагч, ченжүүд "Би хямд өгч байна. Хямдруулаад ав" гээд тэрүүгээр эргэлдэх хүн бүрийг татаж чангаах нь бүр ч түвэгтэй санагдана. Тэдний хэлж байгаа үнэ нь янз бүр.
Хонины нэг гулууз мах 15-19 кг татах аж. Үнэ кг нь 5300-5800 төгрөг. Харин лангуун дээр ямааны цул махыг нэг кг-ыг 5700 төгрөгөөр худалдаалж байв. Худалдагчаас ямааны мах ямар учраас хонины махнаас өндөр үнэтэй байгааг асуухад "Монголчууд хавар ямааны махыг эрүүл мэндэд сайн гэж илүү их хэрэглэдэг" гэлээ. Хариуд нь "Яргуй идсэн ямааны махыг хэрэглэдэг болохоос намрын нөөцөлсөн махыг хэлдэггүй байх аа" гэхэд худалдагч хүүхнүүд хоорондоо хөхрөлдөөд хоцорсон.
Махны үнэ оны эхэнд нэг кг нь 8000 мянган төгрөгөөс даваад байсан. Тэгтэл одоо кг тутамд 1000 төгрөгөөр буурчээ. Тэгэхдээ хэрэглэгчид "үнэтэй байна" гэцгээж харагдсан. Иргэд махны үнэ нэмэгдлээ гэхэд 3500-4000 төгрөг байхад болно гэцгээж байсан.
Өчигдрийн байдлаар "Хүчит шонхор" зах дээр үхрийн цул махыг кг тутамд 7200-7500 төгрөгөөр худалдаж байв. Ястай нь 7000-6500 төгрөг. Адууны мах нааш ч үгүй 5800 төгрөг болжээ. Хонины сүүл нэг кг нь 5000 төгрөгийн үнэтэй. Цагаан сарын өмнөхийг бодвол ялимгүй буурсан нь энэ. Бас нэг зүйлийг ажиглахад нохойн хоол гэхэд 400-800 төгрөг болсон байна шүү дээ.
Монголчууд махаа ястай ясгүй гэж ангилан борлуулдаг заншил эртнээс тогтчихсон. Нэгэн лангуунаас хонины тарган хаа авах гээд туршаад үзтэл жижигхэн хүзүү дагуулах гэхэд нь больчихлоо. Хэрэглэгч авах гэснээ авч болохгүй эрхийн асуудал гарч ирж байна. Үүнээс үзэхэд борлуулалт муутайгаа дагуулдаг жаяг манайд бас байна. Монгол хүн яс иддэггүй.
Хонины хүзүү гэхэд 1,5-2.0 кг татдаг. Яс нь гэхэд нэг кг элбэгхэн гарна гэж байсан. Тэгэхээр бид яс идэх гэж тэдний ангилсан махыг өндөр үнээр авч болж байна уу. Үүнийг нөгөө Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага юу гэж үзэх бол доо.
Тарган үхрийн хавирга ярайтал нь өрчихсөн 7000 төгрөгөөс ярина гэж байна. Түүний хэдэн кг нь яс байх бол гэж бодоход хүрч байна. Өнөөдөр дэлхийн соёлт орнууд иргэддээ ястай мах худалдаалахаа хэдийнэ больсон. Байх газартаа байдаг ч тэр нь их хямд.
Нийслэл дэх томоохон худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махны үнэ ханшийг харахад манай улс үнэхээр 40 сая тоо толгой малтай нь үнэн үү гэмээр. Япон болоод Азийн орнуудад цагаан будааны үнэ өсөхөд эдийн засаг нь хямарч эхэлдэг. Тэгэхэд манайд малын тоо толгой өсөх тусам махны нь үнэ улам өсөөд байдаг нь хачирхалтай.
Эрхүү мужид худалдааны төлөөлөгчөөр суугаа Д.Алтанхуягаас хойд хөршид махны үнэ ханш ямар байгааг лавлахад, тэрбээр "Өнөөдөр ОХУ-д импортоор оруулж ирсэн үхрийн мах 123 рубель буюу 5500 төгрөгийн үнэтэй байна. Харин гахайны мах төгрөгөөр кг тутамдаа 4000 төгрөг орчим болно. Импортоор оруулж ирсэн тахианы мах 1,2 ам.доллар буюу 1500 төгрөг байгаа" гэлээ.
Ер нь Оросын зах зээл дээр импортын үхрийн мах нэг кг нь 4,9-5,2 ам.доллар байгаа аж. Гэхдээ бүс нутгуудад харилцан адилгүй байдаг байна. АНУ-д бордсон үхрийн мах 2-7 ам.доллар байгаа бөгөөд органик гэгдэх сайн чанарын мах нь долоон ам.долларын үнэтэй гэнэ. Гахайн мах ихээхэн хямдраад буй аж. Тэгвэл Германд органик үхрийн мах дөрвөн евро буюу манайхаар 7000 орчим төгрөг байдаг байна. Арабын тэнгисийн эрэг дээрх Энэтхэгийн Гоу хотод суугаа охиноосоо махны үнийн ханшийг асуухад. "Манай энд үхэр, хонины мах худалдана гэх ойлголт байхгүй" гэж байна.
Тахианы нэг кг мах 150 рупи буюу манай төгрөгийн ханшаар 5800 орчим төгрөг байх жишээтэй. Манай урд хөрш тэрбумаар тоологдох хүн амтай. 160 сая гаруй малтай Хятад улсын Бээжин болоод том хотуудад нэг кг мах 50 юань буюу манайхаар 10 мянган төгрөгт хүрдэг байна. Харин дээрх орнуудад ястай мах худалддаггүй. Нэг кг махнаас 250-300 грамм яс гардаг гэх. Иргэдээ ингэж хохироож болохгүйг холбогдох байгууллагууд зохицуулах шаардлага гарч ирж байна.
Монголчууд гэр бүл, ах дүүсээр олуулаа амьдардаг. Тэгэхэд 4-8 ам бүлтэй айл 7000 мянган төгрөгөөр нэг кг мах худалдаж аваад түүний нь 300 грамм нь яс байхад яаж хооллох болж байна. Үүнийг бодож үзэхэд, нийслэлийнхэн ястай мах худалдаж авдаг хуучин заншлаасаа салах цаг нэгэнт болжээ.
Өнөөдөр манай улс 2,7 сая хүн амтай, 600 гаруй мянган өрх айлыг тэжээх 40 орчим сая малтай. Тэгтэл махны үнэ дээрх орнуудаас даваад явчихсан байгааг хэрхэн ойлгох вэ.
Н.Лхагвасүрэн
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин