logo
АНУ эрхээ хасуулсан хүний тоогоор дэлхийд тэргүүлдэг

АНУ эрхээ хасуулсан хүний тоогоор дэлхийд тэргүүлдэг

2012/04/04
Америкийн шашин шүтэх эрх чөлөөний төлөө тэмцэгч, зүтгэлтэн санваартан Пат Робертсон хар тамхи мансууруулах бодисыг архи согтууруулах ундаатай адил хуульчлах хэрэгтэй. Учир нь хар тамхины эсрэг дайн амжилт олохгүй байна гэж мэдэгдсэн. Марихуанаг яагаад тас хорих бус харин хуульчилж, бага хэмжээгээр хэрэглэхийг нь зөвшөөрсөн нь дээр гэж үзсэн бэ гэвэл АНУ-ын шоронгийн систем замбараагаа алджээ. АНУ-ын хэмжээнд торны цаана ял эдлэж байгаа, шийтгэл авсан, шүүхийн шийдвэр сонссон, сэжигтнээр хоригдож байгаа хүмүүс нийлээд 7.1 саяд хүрчээ. Массачусетс мужийн нийт хүн амаас их хүн гэсэн үг. АНУ-ын 100 мянган хүнд 760 хоригдол ноогдож байна гэхээр АНУ-ын эрхээ хасуулсан хүнийхээ тоогоор дэлхийд толгой цохиж явна. Харин Европын орнууд эрхээ хасуулсан хүний тоогоороо хүн амтай нь харьцуулахад АНУ-ын дөнгөж 1/7 хувь нь юм. Гэмт хэргийн гаралтаар дэлхийд тэргүүлдэг Бразил, Польш, Мексик зэрэг улсуудын эрхээ хасуулсан хүмүүсийн тоо хүн амтай нь харьцуулахад АНУ эрхээ хасуулсан хүний тооноос 3-4 дахин бага байна. Дэлхийн улсуудын дагаад дуурайгаад байдаг АНУ-ын ардчилсан нийгэм яагаад ийм их хоригдолтой байна вэ? Тэгвэл 1980-аад онд АНУ-ын эрхээ хасуулсан хүний тоо одоогийнхоос 4 дахин бага байжээ. Сүүлд шинээр гарсан хар тамхины эсрэг хууль, мансууруулах бодисны эсрэг дайн эдгээр хоригдлуудын тоог эрс нэмсэн юм байна. Санваартан Пат Робертсоны яарьж байгаагаар АНУ-ын хүн ам 310 орчим сая буюу дэлхийн хүн амын дөнгөж 5 хувь. Гэхдээ дэлхийн нийт эрхээ хасуулсан хүний тооны 25 хувь байгаа нь Америкийн шоронгийн систем алдагджээ гэж үзэж байна. АНУ-ын хэмжээнд 3 мянга орчим холбооны эрүүгийн хууль байдаг. Эдгээрээс хар тамхи тээвэрлэсэн, зөөсөн, хэрэглэхээр завдсан зэрэг заалтаар хүмүүс торны хаалга татах болсон. Холбооны засгийн газраас шорон, хорих байгууллагад зарцуулагдах хөрөнгө мөнгөний хэмжээ дээд боловсролд зориулах мөнгөний хэмжээнээс 6 дахин их байна. Калифорни муж өнгөрсөн 2011 онд 9.6 тэрбум долларыг хорих байгууллагад зарцуулсан. 5.7 тэрбумыг дээд боловсролд зарцуулсан. 1980 оноос хойш Калифорни муж 1 дунд зэргийн дэглэмтэй саатуулах байр, 21 шорон барьсан. 1 оюутанд 8.6 мянган доллар зарцуулдаг бол 1 хоригдолд 50 мянган доллар зарцуулж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-ын хувьд хорих анги нь хамгийн ашигтай бизнес болж хувирсан. Шоронгууд ихэнх нь хувийнх байдаг, далд нууцлагдмал үйл ажиллагаа явуулдаг. Лобби бүлгүүд улс төрчдийг лоббидож худалдаж авсан байдаг. Тэдэнд нэмж шорон барьж хүмүүсийг хорьж, байвал бизнес нь цэцэглэнэ. Өөрөөр хэлбэл АНУ-ын шоронгийн систем дампуурчээ гэж хэлж болж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш