Бүгд Найрамдах Уганда Улсын нийслэл Кампала хотноо болж буй ОУПХ-ны ээлжит 126 дугаар чуулганаар дэлхийн 120 гаруй орны парламентын төлөөлөгчид хууль тогтоох байгууллага болон ард түмэн хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, зааг ялгааг арилгахад чиглэсэн өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж, санал бодол, арга туршлагаа хуваалцаж байна.
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл үг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгэл мөн өдрийн үдээс хойш “Сайн засаглалыг хөхиүлэн дэмжиж хэрэгжүүлэх замаар энх тайван, аюулгүй байдлыг хангах: Ойрхи Дорнод, Хойд Африкт болсон үйл явдлуудаас сургамж авах нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн Энх тайван, аюулгүй байдлын асуудлаархи нэгдүгээр Байнгын хорооны хуралдаанд үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, ОУПХ-ны энэ удаагийн чуулган нь дэлхийн улс төрийн түүхэнд онцлогтой, томоохон өөрчлөлт болсон 2011 оны Ойрхи Дорнод болон Хойд Африкт болсон үйл явдлууд, түүний үр дагавраар бий болсон шинэ нөхцөл байдалд гол анхаарлаа хандуулж Байнгын хорооны хуралдаанаараа сайн засаглалын асуудлыг хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой асуудал юм гэдгийг онцлов. Ойрхи Дорнод, Хойд Африк дахь ардчиллын төлөөх олон нийтийн хөдөлгөөнүүд нь эрх чөлөөний төлөөх хүмүүний нийтлэг хүсэл эрмэлзлэл юм гэдгийг тэрбээр тэмдэглэв. Мөн эдгээр орныг ардчилал, тогтвортой ирээдүйд хүрэхэд нь ОУПХ-ны гишүүн орнууд гар сунган туслах учиртай. Монгол Улс нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх хугацаандаа хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болох ардчиллыг хөхиүлэн дэмжих болно гэдгийг онцоллоо.
Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралдаан мөн өдөр болж, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж оролцож байна.
Монголын парламентын төлөөлөгчид энэ сарын 3-ны шөнө эх орондоо буцаж ирлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.