Хадам ээж өглөө нь ажилдаа явах гэж байгаа хүргэндээ уржигдрын хоол халааж өгөнгөө гомдоллож байна гэнэ.
-Өчигдөр шөнө шумуул хазаад ер унтуулсангүй. Өглөө нь босоод хартал дэр цул цус болчихсон байсан. Хүргэн:
-Хөөрхий амьтанд амтыг нь тэвчилгүй бөөлжчихсөн байна ш дээ.
Хоёр найз уулзаж байна гэнэ.
-Хөөе, ингэхэд чамтай хамт архидахаар би дандаа эрүүжүүлэхэд ороод чи дандаа гэртээ зүгээр харьчихсан байдаг билээ?
-Би чамайг бодвол хэмжээ мэдээд тааруулж уудах хүн болохоор л тэр.
-Тэгээд чи хэмжээгээ яаж мэддэг юм бэ?
-Ууж эхлэхдээ өмнөө хадам эхийнхээ зургийг тавьчихдаг юм. Тэгээд л хадам эхийн царай таалагддаг болоод ирэхээр хэмжээндээ хүрчээ гээд уухаа болчихдог юм.
Түргэний эмч нарын уриа: «Оройтож ирэх тусам онош оновчтой»
Хичээл. «Миний эмээ дайснуудын эсрэг» гэсэн сэдвээр ярилцлага хийнэ.
Таня охин: -Миний эмээ сувилагч хийж, дайны талбар дээрээ 10 цэргийг чирч гарган аварсан. Павлик хүү: -Миний эмээ багш байсан болохоор бөмбөгдөлтийн үеэр ангийнхаа 30 хүүхдийг нуугдах байранд оруулж амийг нь аварсан. Вовка: -Миний эмээ дайны үеэр дайсны ар талд тэмцэж байсан болохоор дайсны 100 цэрэгт тэмбүү халдааж хорлосон.
-Вовка чамд сургуулиас чинь ямар зүйл хамгийн их таалагддаг вэ? -Манай захирлын гар утас...
“Сая доллар хожвол юу хийх байсан бэ?” гэдэг сэдвээр хүүхдүүд зохион бичлэг бичнэ. Вовка хүү дэвтэр дээрээ баахан тооцоо хийж, сэтээ сэвээгүй тоо бодох бөгөөд хэсэг байсаа гараа өргөж: -Багш аа ахиад 100 ногоон нэмчихэж болох уу гэж асуужээ.
Айлынхаа авгайг орж ирэхэд ээж нь Вовкад: -Чи Надя эгчийгээ үнсээч -Тэр горьгүй ээ -Яагаад? -Аав нэг удаа үнссэн чинь Надя эгч алгадаад байсан даг.