Даваа гаригийн орой Москва хотын Холбооны Цамхагт гал гарчээ. Европын хамгийн өндөр барилга болгохоор төлөвлөөд байсан энэ цамхагийн барилгын ажил дуусаагүй байгаа юм. Эхлээд гарсан гал хоёр цагийн дотор унтарсан ч гал дахин асч, улам газар авчээ. Эхний мэдээллээс үзэхэд барилгын материал болон дулаан тусгаарлагч материалд гал авалцсан байна. Оросын телевизүүдээр мэдээлснээр барилгын 66, 67-р давхар галд өртжээ. Барилгад ажиллаж байсан хүмүүсийг гаргаж, цагдаа нар сэтгүүлчдийг цамхагийн ойролцоогоос холдуулсан байна. Гал гарснаас болж хүн амь үрэгдсэн, эсвэл шархадсан талаарх мэдээлэл одоогоор ирээгүй байна.
Гал унтраах ангийнхан нисдэг тэрэг ашиглан цамхагт гарсан галыг унтраажээ. Оросын телевизүүдээр галыг аюулгүй болгоход дөрвөн цаг шаардагдсан гэж мэдээлсэн байна.
Холбооны Цамхаг 93 давхар байх бөгөөд барилгын ажил нь 2013 онд дуусах юм.
Э.АМАР