logo
БНХАУ-д манай улсын иргэн цаазын ял сонслоо

БНХАУ-д манай улсын иргэн цаазын ял сонслоо

2012/04/05
БНХАУ-д хар тамхи тээвэрлэсэн хэрэгт холбогдон хоригдож байгаа манай улсын таван иргэнийг өнгөрсөн баасан гарагт шүүсэн байна. Тэдэнд БНХАУ-ын Ардын шүүхээс Б гэх эрэгтэйд цаазын ял оноож Б болон Н нарын хоёр эмэгтэйг бүх насаар нь хорих ял тус тус оногдууллаа. Түүнчлэн эмэгтэй Г болон эрэгтэй Ц нарыг тус бүр 15 жил хорих ял оногдуулсан байна. Эдгээр иргэд өнгөрсөн онд БНХАУ-ын Тяньжиний боомт дээр хар тамхи ходоод руугаа залгиж, тээвэрлэж явсан аж. Дээрх иргэдийг хэр хэмжээгээр хар тамхи тээвэрлэж явсан эсэхээр нь ийнхүү ял оноосон юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш