logo
Монголын ард түмний баялгаар хөрөнгөжсөн ТЭРБУМТАН

Монголын ард түмний баялгаар хөрөнгөжсөн ТЭРБУМТАН

2012/04/05
Монгол улс  төрийн өмч дагнасан , төлөвлөгөөт , социалист эдийн засгаас татгалзаж, хувийн өмч давамгайлсан зах зээлийн  эдийн засагт шилжихээ  зарлаад даруй 20 жил өнгөрч байна. Зах зээлийн эдийн засгийн амин сүнс нь хөрөнгийн зах зээл. Нэг үгээр хэлбэл аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангийн пассив хөрөнгө  ,хувьцаа эзэмшигчдын  хөрөнгөөс бүрддэг гэсэн үг.. Хувьцаа  санхүүгийн зах зээл  , хөрөнгийн бирж дээр чөлөөтэй хөвж зах зээлийн үнээр чөлөөтэй арилжаалагдаж  тухайн компаний зах зээлийн үнэ цэнийг тодорхойлж байдаг.  Зах зээлд хувьцааг гаргахдаа  тухайн  төслийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж,  үл хөдлөх хөрөнгө буюу нөөц нь баталгаажсан эрдэс баялагийн ордыг барьцаалж гаргадаг.

Тэгвэл өнөөдрийн байдлаар монголын эрдэс баялагийн нөөцийг барьцаалсан   30 гаруй  гадаадын  хөрөнгө оруулалттай хайгуулын компаний  45 тэрбум ам. доллараар үнэлэгдэх  хувьцаа  гадаадын хөрөнгийн биржүүд дээр   арилжаалагдаж байна.  Тэдгээрийн нэг нь, Монголын эрдэс баялагаар баталгаажсан хувьцаа гаргаж ,арилжаалан олсон   хөрөнгө оруулалтаа ,Монголын Засгийн газартай байгуулсан   хөрөнгө оруулалтын гэрээнд  хувь нийлүүлэгчдийн өндөр хүүтэй зээл болгож, санхүүгийн луйвар хийж,  дуулиан тараад байна.
Энэ шахааны бизнес хийгээд байгаа эрхэм бол  Оюутолгойн зэс алт, Овоот толгойн нүүрсний баялгаар барьцаалсан хувьцааг Торонто, Нью-Йорк, Австралийн  хөрөнгийн биржүүд дээр арилжаалж ТЭРБУМТАН болтлоо хөрөнгөжсөн , Оюутолгой төслөөр овоглосон  Айвенхоумайнз корпорацийн  захирал, хорт боб хочтой  Фридланд юм. Энэ хүний компаниа байгуулж, тэрбумтан болтлоо хөрөнгөжсөн түүх  Монголын эрдэс баялагтай салшгүй холбоотой юм. Энэ Канад , Гонконгын харьяат ноён  анхны компаниа  1994 оны 1 сарын 25  өдөр Бритиш колумбын компаний хуулийн дагуу  10000 ширхэг хувьцаатай , Энэтхэг-Хятадын Алтанталбай нэртэй бүртгүүлсэн байдаг. 1997 онд компанихаа  хувьцаат  хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор , Юконы бизнесийн корпорацийн хуулийн дагуу  компаниа бүртгүүлж, корпорацийн нэрийг Айвенхоумайнз гэж нэрлэн, хязгааргүй тооны энгийн, хязгааргүй тооны давуу эрхийн нэрлэсэн үнэгүй хувьцаа гаргах эрхтэй болсон байна.
Авенхоумайнз Компаний 1994-2001 оны санхүүгийн үйл ажиллагааны товчооноос харахад  1999-2001 онуудад  27 сая долларын ашигтай ажилласан ба корпорацийн  алдагдал 3,3 саяаас 85 сая ам доллар хүртэл нэмэгдэж нэгж хувьцаанд оногдох цэвэр алдагдал  0.32 доллороос  0.66 доллар болж өссөн байна. Австралид нэг жижиг зэсийн мөн төмрийн уурхай ажлуулдаг тэдгээрээс олсон орлого нь корпорацийн зардлыг ч  санхүүжүүлэх хөрөнгөгүй болох нь санхүүгийн тайлангаас харагдаж байна.
Фридландын  Оюутолгой ордын лицензийг  эзэмшисэн  түүх  бас  их сонин.  1994  онд Америкийн  Магма коппер  компани  Монголын  60 гаруй  зэсийн илрэлтэй  цэгүүдэд хайгуулын  тандалт судалгаа  хийж  Өмнийн говийн  Оюутолгойн районд  зэсийн нарийвчилсан хайгуул хийхээр  төлөвлөж байжээ.  Энэ  талбайгаа  Магма коппер  компани 1996  онд  Австралийн зэсийн магнат Б ЭЙЧ П  компанид худалдсан байна.    Б ЭЙЧ ПИ компани 1996 оны 9 сараас  эхлэн  1999  оны дуустал  Оюутолгойн  районд  1350  квадрат  км  талбайд эрэл хайгуул, тандалт  судалгаа, гүний өрөмдлөгийн  ажил явуулсан байна.  2000  онд  Фриндланд  Африкаас хөөгдөж  Монголд  ирээд  Б ЭЙЧ ПИ  компанихантай  уулзаж  тэдний  энэ  Оюутолгойн  талбайд  хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийх, олсон  баялгийг хамтран хувааж  эзэмших хэлэлцээр хийж  Монголд  хайгуулын ажил хийх  эрх олж  авсан  байна.
Чухамхүү энэ цаг мөчөөс л ноён Фридланд    Айвенхоумайнз\АМ\  корпорацийн охин компани болох Айвенхоумайнз  Монголиа  инк  компаниа \АММИ\   Монголд байгуулж энэ  компаниар дамжуулан Монголд хайгуулын лиценз худалдан авах, хайгуулын ажил гүйцэтгэж  монголын эрдэс баялагт эзэмшил тогтоох бизнесээ цэцэглүүлж эхэлсэн байна.
АММИ  компани   2000 оны 5 сараас  2001 оны 12 сард  Оюутолгойд 25000  метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж    3,8 сая доллар зарцуулжээ.  Энэ хайгуулын ажлын үр дүнгээр   2001 оны эхний хагаст  АМ корпораци  44,6 сая энгийн хувьцаа  гаргаж, 2002 онд компаний энгийн хувьцаагаа  72,7  сая ам доллар хүртэл өсгөж, энэхүү хувьцааны борлуулалтаас орсон  санхүүжилтээр  АММИ-ийн хайгуулын ажлыг цаашид үргэлжлүүлэн өргөжүүлсэн  байна.. 2002 оны 1 сард Оюутолгойн лицензийг 37 сая ам доллараар  ВНР компаниас  худалдан авч,  2 хувийн роялтийг эргэн төлөх нөхцөлтэйгээр  100%  Айвенхоу майнз компаний эзэмшилд шилжүүлж авсан. 2001-2002 онд нэмж  50000  квадрат  км хайгуулын лиценз эзэмших эрх олж авч хайгуулын ажилд 72,8 сая ам доллар зарцуулсан байна.  2002 оны 5 сарын 8 өдөр  Оюутолгойн хайгуулын ажлын үр дүнд  0.52 г\т алт, 0.41%  зэс агуулсан  588 сая тн хүдэрт  10 сая унци алт, 5,3 сая  тонн зэсийн нөөц тогтоосон тухайгаа  Торонтогийн ХБ –ийн  хувьцаа эзэмшигчидэд анх удаа  нээлттэй зарлажээ.
Оюутолгойн хайгуулын ажлыг  эрчимжуулах зорилгоор АМ корпораци  2003 оны 1 сард  29.4 сая энгийн 60 сая  давуу эрхийн хувьцааг нэг бүрийн 3 канад долларын үнэтэй гаргасан  ба  2001 оноос  2002 оны эхний  улиралд  Фридландийн компаний Монгол дахь эрдэс баялагийн эзэмшил болон хайгуулын  лицензийн  талбай 90 мянган кв км хэмжээнд хүрчээ.
2003 оны санхүүгийн жилд 241 сая ам доллар санхүүгийн эх үүсвэрийг Оюутолгойн эрдэс баялагийн хувьцааны борлуулалтаас босгосон ба үүнээс 50 сая долларыг   Монголын ЗГ  бонд худалдаж авахад, 21 сая долларыг  ВНР-ээс худалдаж авсан Оюутолгойн   лицензийн төлбөрт, 59 сая долларыг Монгол ээзэмшиж байсан хайгуулын талбай дахь хайгуулын зардалд, 8,5 сая  долларыг  Монголоос гадуурхи хайгуулын гадаад зардал үлдэгдэлийг нь бусад төрлийн хөрөнгө оруулалтад тус тус зарцуулжээ.
2004 оны 11 сард   Энтрии гоулд  компаний эзэмшлийн 40000 га талбайд хайгуул хийж илэрсэн нөөцийн  80 хувийг Айвэнхоумайнз, 20 хувийг Энтрее гоулд компани эзэмшихээр тохиролцож ашиг хуваах гэрээ байгуулсан ба Энэ гэрээгээр  Айвэнхоумайнз компани  8 жилд 35 сая долларын өртөг бүхий хайгуулын ажил хийх үүрэг хүлээж,  Энтрее гоулд  компаний Торонтогийн ХБ дээрх  4.6 сая хувьцааг 4.6 сая канад доллараар худалдаж авчээ. 2004 онд АММИ компани   Монголд  11.8 сая га талбайд хайгуулын лиценз эзэмшидэг болсон байна. Мөн АММИ компани  2004 онд Нарийн сухайтын нүүрсний ордыг илрүүлж нөөцийг тогтоосон байна. 2004 оны санхүүгийн жилд АММИ компани  Монголын ЗГ-ын бондын 50 сая ам долларын эргэн төлөлтөөс  20 сая долларыг ВНР  лицензийн төлбөрт, үлдэгдэлийг хайгуулын зардалд зарцуулсан ба  2004 онд  20 сая энгийн хувьцааг 5.32  ам доллар \ 7 канад доллар\  борлуулж , 100.6 сая  канад долларын хөрөнгө төвлөрүүлж,  үүнийс  90.9 сая канад доллар буюу 82.2 сая ам долларыг Оюутолгойн хайгуулын зардалд зарцуулжээ.

 

                              Айвенхоутайнз компаний үйл ажиллагааны ашиг орлого, 1994-2001 он \хүснэгтэд  сая доллар\    
Үзүүлэлтүүд  

2001

2000

1999

1998

1997

1996

1995

1994

1. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ашиг,            
Орлого    

75.3

22.5

20.6

      -        -          -         -         -
Үйлажиллагааны зардал

52.8

8.2

9.5

     -        -         -        -        -
Элэгдэл хорогдол  

12.7

4.5

3.9

0.3

0.6

0.6

0.1

       -
Үйлажиллагааны ашиг

10

10

7.2

      -       -         -        -        -
2. Үйлажиллагааны бус зардал              
Хайгуулын зардал  

7.2

5.3

6

9.7

12.4

9

15.8

0.9

Удирдлагын зардал

6.2

5.9

6.6

7

12.3

11.2

5.6

2.8

Уурхайн өмч,хаалтын зардал

3.7

2.5

3.2

13.5

       -         -          -          -
Үндсэнхөрөнгө, хорогдуулга

59.2

11

0.5

43.4

90.3

       -          -         -
Үйлажиллагааны  цвэр ашиг,                
 үйл ажиллагааны алдагдал

85

17.9

7.6

63.1

116.9

17.3

20.8

3.3

 3. Үйл ажиллагааны мөнгөн                
гүйлгээнийзарлага   \13.2\ \3.5\ \5.8\ \21.2\ \44.6\ \17.2\ \20.8\ \3.3\
хөрөнгөоруулалт,                  
салбар нэгж худалдан авах \0.4\ \1.8\

0.6

6.4

73

72.2

17.8

11.4

Үндсэнхөрөнгөхудалдан авах              11.5

2.7

3.7

27.5

38.9

42.1

3.5

0.3

Нэгж хувьцаанд ногдох                
цэвэр алдагдал  

$0.66

$0.24

$0.10

$0.88

$1.68

$0.32

$0.58

$0.32

Гүйлгээндгаргасан хувьцааны              
жигнэсэн дундаж\000 -аас\

128.866

74.491

76,000

71.705

69.583

54.063

35.862

10.313

 
АМ корпораци 2005 оны 7 сард  19,75 сая ширхэг хувьцааны борлуулалтаас 158 сая канад долларын  цэвэр санхүүгийн орлого олжээ. Мөн 2005 онд  Нарийн сухайтын нүүрсний ордод 124  сая тонн  баталгаат, 33.8 сая тонн боломжит зэргийн өндөр каллорийн нүүрсний нөөцийг тогтоож  Австралийн болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгүүлжээ.
АМ корпораци 2006 оны 10-р сарын 18  Рио Тинто  компанитай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж  Энэхүү гэрээгээр  Рио Тинто компани Айвениоу майнз компаний 37,1 сая хувьцааг  нэг бүрийн 8.18 доллараар худалдан авч  компаний нийт хувьцааны  9,92  эзэмших тохиролцоонд хүрсэн байна. Мөн Оюутолгой төслийн санхүүжилтын 90%  хариуцан  нийт 1,5  тэрбум ам. долларын  хөрөнгө оруулахаар тохиролцжээ.
2006 оны 2  улиралд  Айвенхоумайнз компани  өөрийн эзэмшилийн нүүрсний хайгуулын 1,68 сая га талбай бүхий  36 лицензийг  Айшиа гоулд компанид шилжүүлсэн байна.
АМ корпораци 2006 оны 4-р сард  18,4 сая энгийн хувьцааг гаргаж 159 сая доллар,  РиоТинто компанид  37,1 сая энгийн хувьцааг борлуулж  296,8 сая долларын цэвэр санхүүгийн эх үүсвэр босгожээ.
2007 онд Нарийн сухайтын овоот толгойн нүүрсний ордын нөөцийг 149.6 сая тонн хүртэл нэмэгдүүлж энэ нөөц  дээр хувьцаа гаргаж борлуулан  117,9 сая долларын хөрөнгө татан төвлөрүүлсэн байна. Энэ  компаний хувьцааны  80.5 хувийг Айвенхоумайнз компаний эзэн Фридланд  эзэмшидэг бөгөөд   2007 оны 5 сард  Айвенхоумайнз компани  Овоот толгойн нүүрсний  нөөцийг  Соусговисаундс   компанид шилжүүлэн  энэ компаний нэр дээр 57 сая энгийн 25.5 сая давуу эрхийн хувьцаа гаргажээ.
Мөн АМ корпораци 2007 оны 10 сард  Рио Тинто компаниас  АМ корпорацийн эзэмшилийн  Оюутолгой төслийн үйл ажиллагааг санхүүжүүлэхээр  3 жилийн хугацаатай, АМ корпорацийн 45.8 сая энгийн хувьцаанд хөрвөх   350 сая ам. долларын зээлийг жилийн либор  дээр 3.3%  нэмэгдүүлсэн хүүтэйгээр зээлдэж авсан ба  Рио Тинто компани  2007 онд 150 сая,  2008 онд 200 сая долларын санхүүжилтийг тус тус хийжээ.   2008 оны 1 сард  Соусговисоундс компани  117 сая канад долларын энгийн хувьцааг гаргасан  байна.
2009 оны 10 сард  РиоТинто  компани  Айвениоумайнз компаний 46,3 сая  энгийн хувьцааг 388 сая доллараар шилжүүлэн авсан ба Монголын ЗГ-тай  Оюутолгой  төслийн хөрөнгө оруулалтын гэрээ  байгуулагдсантай холбогдуулан РиоТинто  групп  Айвенхоумайнз компаний энгийн  хувьцаны 46.5 хувийг  худалдан авах замаар  Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын 90%  хариуцахаар болсон байна.
2009 оны 11 сард Фридланд  Соусговисаундс  компанийхаа 27 сая энгийн  хувьцааг  Хятадын хөрөнгө оруулалтийн корпорацид 500 сая ам. доллараар зарж, үүнээс  Монголын ЗГ  төлөх татварын урьдчилгаа  275 сая ам долларыг жилийн  6-7 хувийн хүүтэйгээр  хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлөөр Монголын ЗГ зээлджээ.
2009 онд нийт 912.6 сая долларын санхүүгийн эх үүсгэвэр босгосноос 388 сая долларыг  РиоТинтогоос , 485 сая долларыг  Хятадын  хөрөнгө орууалтын корпорацаас Соусговисоундсийн хувьцаанд хөрвөх зээл хэлбэрээр, 37.6 сая долларыг зээл хэлбэрээр  тус тус төвлөрүүлж Оюутолгой төслийн 2010 оны 911 сая ам долларын хөрөнгө оруулалтыг  баталгаажуулсан байна.
АМ корпораци Рио Тинто компаний стратегийн түншлэлийн  гэрээний дагуу Рио Тинто корпораци 2010 оны 9 сард АМ корпорацийн   40,1 сая хувьцааг 400,8 сая доллараар худладан авч нйит хувьцааны 34 хувийг , 2011 оны 3 сард 3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж нйит хувьцааны 42.1 хувийг,  2012 онд 1,2 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийж нийт хувьцааны    49%   Рио Тинто  эзэмшихээр тохиролцсон байна. Энэхүү гэрээгээр Рио Тинто  Оюутолгой төслийг санхүүжүүлэхэд  2010 онд  1,4  тэрбум  ам долларын хөрөнгө оруулалт хийсэн ба 2011  онд 2,3 тэрбум ам доллар, 2012 онд  2 тэрбум ам доллар, 2013 онд  200  сая ам долларын  хөрөнгө оруулалт хийх  шаардлагатай  байна.
АМ корпорацийн  Монголд хайгуулын үйл ажиллагаа  эхлүүлсэн  2002-2010 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлангийн товчооноос  харахад  ноён Фридланд Монголын  Оюутолгойн зэс, алтны баталгаат нөөц,  Овоот толгойн  нүүрсний нөөцийг  барьцаалан Торонто, Нью Йорк, Австралийн хөрөнгийн биржүүд дээр гаргасан хувьцаа 205.1 саяаас 568.6 сая хүртэл 2.5 дахин өссөн,Монгол дахь эрдэс баялгийн өмч  6.8 саяаас  1,3 тэрбум ам доллар , Фридландийн эзэмших хувьцаат хөрөнгө 400 саяаас  1.5-2.8 тэрбум ам доллар болж  Дэлхийн тэрбумтануудын жагсаалтад нэр нь 130 дугаарт бичигдсэн Монголын ард түмний баялгаар хөрөнгөжисөн , Монголоос төрсөн анхны долларын ТЭРБУМТАН  хөрөнгөтөн болжээ. Тийм учраас Монголчууд  төвдийн лам нарт Далай лам хэргэм олгодогын нэгэн адил, Монголын ард түмний баялагаар хөрөнгөжисөн Канад улсын иргэн Фридландад Монголын анхны долларын Тэрбумтан цол өргөмжилж, Оюутолгойн хувьцааны  10 хувийг Монголын ард түмэнд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх саналыг  Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн дэмшүүлж  байна.

                   Эрдэс баялагийн Үндэсний нийгэмлэгийн тэргүүн    Х.Владимир

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш