Канадын Манитоба мужид амьдардаг Рени Дубуа баавгайн бамбаруушд нялх хүүхэд асарч байгаа мэт анхаарал халамж тавьж байна. Тэрээр долоо хоногийн өмнө төрлийнх рүүгээ явж байх замдаа бяцхан бамбарууштай тааралджээ. Рени ярихдаа "Бамбаруушийн бие сульдчихсан, хэл нь харлачихсан байсан, бараг алхаж чадахгүй байсан, би олоогүй бол амьд үлдэхгүй байсах байх" гэсэн байна.
Ренигийн эхнэр Жеан Дубуа ярихдаа "Би түүнээс гэртээ зэрлэг амьтан байлгах нь уу гэж асуусан, харин нөхөр маань бамбаруушийг олоход өлсөж үхэх шахсан байсан гэж хэлсэн" гэжээ.
Тэд бамбаруушийг тэнхрүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, угжиж эхэлсэн байна. Канад гэр бүл бамбаруушийг Макүн гэж нэрлэжээ. Мөн тэд амьтан хамгаалах байгууллагатай холбоо барьж, бамбаруушийг хэрхэх талаар асуусан байна. Рени хэлэхдээ "Зэрлэг амьтныг гэртээ авчрах нь хууль бус гэж амьтан хамгаалах байгууллагынхан хэлсэн, гэхдээ би тухайн үед бамбаруушийг орхиж чадаагүй, одоо бамбарруушийг аваачих газрыг хайж байна" гэсэн байна.
Ямартай ч Канадын амьтан хамгаалах байгууллагын ажилтнууд зэрлэг амьтдыг гэртээ авчрах нь аюултай төдийгүй хууль бус гэдгийг олон нийтэд анхааруулжээ. Одоогоор тэд бамбаруушийг аваачих газрыг олохоор ажиллаж байна.
Бяцхан бамбаруушийг харахаар Ренигийн хөршүүд хүүхдүүдтэйгээ ирдэг болжээ. Тэдний шинэ "хүүхдийг" харж, хамт зургаа авахуулахаар 600 орчим хүн ирсэн байна. Макүн хүнтэй ойр байж сурсан учраас түүнийг байгальд буцаагаад тавих нь амь насанд нь аюултай байж мэдэх юм. Бамбарууш есөн өдрийн хугацаанд бараг хоёр дахин өсч томорчээ. Тиймээс түүнийг удахгүй байнга торонд байлгах хэрэг гарна.
Бяцхан бамбаруушийг хооллосон болохоор Рени Дубуа дахин баавгай агнана гэдэгтээ итгэлгүй байна.
Э.АМАР