logo
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компани байгууллаа

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компани байгууллаа

2012/04/05
Засгийн газрын хуралдаанаар “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” компанийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” хэмээн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.
Замын-Үүд, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар зэрэг аймаг төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон. Цаашид говийн бүс нутаг болон Завхан аймгийг холбох учир цахилгаан дамжуулах сүлжээ улам өргөжин тэлж, үйл ажиллагаа, үйлчлэх цар хүрээ нь өсч байгаа учир ийм арга хэмжээ авч байна.
Түүнчлэн “Төвийн бүсийн цахилгаан түгээх сүлжээ” компани нь цахилгаан эрчим хүчний хангамжийн 90 гаруй хувийг хэрэглэгчдэд дамжуулан хүргэдэг зэргийг нь ч харгалзан үзжээ.
Мөн хуралдаанаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн ОХУ болон БНХАУ-аас 2008-2011 онд импортоор авсан цахилгаан эрчим хүчний Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татварын хуримтлагдсан өрийг барагдуулахад шаардагдах 2 тэрбум 83 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Баруун 3 аймгийн хэрэгцээнд зориулж цахилгаан эрчим хүчийг дунджаар 99,7 төгрөгөөр худалдан авч, дунджаар 83,6 төгрөгөөр борлуулж нэг кВт цаг тутамд 15-16,1 төгрөгийн алдагдал хүлээдэг байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш