Засгийн газрын хуралдаанаар “Цахим засаг” хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
Тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн төсвийн төсөлд тусгаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжаар санхүүжүүлэхээр тогтжээ.
“Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа АНУ, ХБНГУ, БНСУ, Малайз, Шинэ Зеланд, Япон, БНЭУ зэрэг 15 орны цахим засгийг хөгжүүлсэн туршлагыг судалсан байна.
Өнгөрсөн онд Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсан нь цахим засгийг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх анхны алхам болсон гэж үздэг. Үүнээс гадна мэдээллийн аюулгүй байдлыг технологийн орчинд хангах зорилгоор холбогдох хуулийн төслүүдийг боловсруулаад байна.
“Цахим засаг” хөтөлбөр батлагдсанаар төрийн бүх шатны байгууллагын ажлыг ил тод болгож, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг хангах, оролцоог нэмэгдүүлэхэд мэдээллийн технологи, харилцаа холбооны дэвшилтэт технологийг ашиглах, улмаар улс орны дотоод, гадаад харилцаа, засаглалыг оновчтой зохион байгуулах суурь тавигдлаа” гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ.
“Цахим засаг” хөтөлбөрийг 2016 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шинжилгээ үнэлгээ хийх баг гаргаж ажиллах үүрэг хүлээсэн байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй Засгийн газар жил бүрийн нэгдүгээр улиралд танилцаж байх юм.
2011 оны 10 дугаар сарын байдлаар төрийн байгууллагуудад 56 мянга гаруй компьютер ашиглагдаж байна. “Цахим засаг” хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудыг шилэн кабелийн сүлжээгээр холбосон нэгдсэн сүлжээ бий болгож, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, нийт ашиглаж байгаа компьютерийн 50-иас доошгүй хувийг шинэчлэх, программ хангамжийг лицензжүүлэх, мэдээллийн систем, контентийг хөгжүүлэх, менежментэд шинэчлэл хийх зэрэг арга хэмжээ авч цахим засгийн үйлчилгээг иргэдэд хүргэх нөхцөл бүрдүүлэхийг Засгийн газар зорьж байна.
Манай улсын хувьд 161 сум, суурин газрыг 21 мянга орчим км өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр холбоод байгаа бөгөөд үлдсэнийг холбох ажил ид хийгдэж байгаа юм байна.