Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын ахалсан, иргэний нийгмийн бүх талын төлөөлөл оролцсон Ажлын хэсгээс боловсруулсан “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлогын үзэл баримтлал”-ын төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Мөн төр-иргэний нийгмийн түншлэл, хамтын ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулж, хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав.
Төслийг боловсруулахын тулд төрийн бус байгууллага, олон нийтийн дунд 40 гаруй удаа хэлэлцүүлэг зохион, гаргасан саналыг нь тусгасан байна. Мөн иргэний нийгэм хөгжсөн 20 гаруй орны туршлага, хууль тогтоомжийг судалжээ.
“Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлогын үзэл баримтлал” нь малыг малчдад, иргэдэд газар, орон сууцыг нь өгсөнтэй дүйхүйц чухал арга хэмжээ гэж Засгийн газар үзэж байна.
Иргэний нийгмийн байгууллагууд төлөвшин чадваржих, үзэл баримтлал, үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргах зорилт манай улсад тулгарч, иргэний нийгмийн байгууллагууд иргэдэд үйлчилгээ хүргэх, төрийн чиг үүргийг гүйцэтгэх хандлага ч гарч ирлээ.
Ардчиллын төлөвшил нь улс төрийн намуудад хамаатай гэх ойлголт манайд цөөнгүй. Тэгвэл өндөр хөгжсөн орнуудад иргэний нийгмийн байгууллагын эзлэх байр суурь, оролцох оролцоог давхар авч үздэг байна.
Манай улсын хувьд өнгөрсөн 20 жилийн хугацаанд анх удаа боловсруулсан энэ үзэл баримтлалд иргэний нийгмийн тухай үндсэн ойлголт, ардчилсан төр, иргэний нийгмийн харилцаанд эрхэмлэх нийтлэг үнэт зүйлс, зарчмыг тодорхойлж, төрөөс иргэний нийгмийн талаар хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хүрээ, хандлагыг тодорхойлжээ.
Иргэний нийгмийн байгууллага, иргэдийн идэвх санаачилга, эв санаа, хамтын ажиллагаа, шинэлэг арга туршлагыг төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх тухай заалт үзэл баримтлалд багтсан байна.
“Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлогын үзэл баримтлал”-ын төсөл батлагдвал төрийн бодлогын албан ёсны баримт бичиг болох төдийгүй иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах Засгийн газрын үйл ажиллагааны хууль ёсны баримтлал болох учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд онцоллоо.