Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын Сүжигтийн ам, Батсүмбэр сумын нутаг Ноён уулын Зурамт, Хужиртын ам, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талд орших Хүннүгийн язгууртны дурсгалт цогцолбор газрын хамгаалалтын бүсийг 133,6 га байхаар Засгийн газрын хуралдаанаар тогтоожээ. Хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, хохирол учруулах үйл ажиллагаа явуулахыг зогсоон, бүрэн бүтэн байдлыг хамгаалах болжээ.
Түүнчлэн Үндэсний номын санд хадгалагдаж байгаа Монголын түүхийн үнэт баримтат өв болох 10 гар бичмэл, ном судар, МУИС-ийн Улаанбаатар сургуульд байгаа Хүннүгийн язгууртны эд өлгийн 10 зүйл, Эрдэнэзуу музейд байх ховор нандин 31 цутгамал бурхан, танка, Чойжин ламын музейд байх Занабазарын хийцийн 25 цутгамал бурхан, сийлбэр, хатгамал, нийт 77 ширхэг эд өлгийн зүйлийг “Түүх, соёлын үнэт дурсгалт зүйл”-ийн жагсаалтад орууллаа. Ингэснээр жагсаалтад багтсан эд өлгийн зүйл 748 болж байна.