ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлогын үзэл баримтлал болон , Үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаас тус тус дэмжсэн тухай мэдээллээ. Мөн нийслэлийг орон нутагтай холбосон зам, нийслэлийн замын түгжрэлийг сайжруулах үүднээс гол гол чиглэлийн замуудын ажлыг эхлэх болсон тухай шийдвэр гаргасныг ч дуулгалаа. Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өнөөдөр үдээс өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэрбээр иргэддээ өгөх 1 сая төгрөгийн асуудал дээр Засгийн газар маш хойрго хандаж байгааг шүүмжиллээ. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
Энэ хурлын тухай сонссон. Интэрнэтээс ч харлаа. Ерөнхий сайдыг энэ хурал дээр ирсэнгүй гэсэн байна лээ. Үүнд тайлбар өгөх нь зүйтэй гэж бодож байна. Лхагва гаригийн 11 цагт Засгийн газар хуралдаж, Ерөнхий сайд даргалан явуулдагийг бүгдээрээ мэдэж байгаа. Ерөнхий сайдыг байхгүй байгаа тохиолдолд Тэргүүн шадар сайд болон шадар сайд даргалан явуулдаг. Одоо тэргүүн шадар сайдын орон тоо байхгүй болсон, шадар сайд гадаадад томилолттой ажиллаж байна.
Өнөөдрийн хувьд Ерөнхий сайд Засгийн газрын хурлаа даргалан явуулахаас өөр гарцгүй байлаа. Үүнтэй давхцуулж АН-ын дарга мэдээлэл хийсэн нь цагаа олоогүй хурал байсан болов уу гэж бодож байна.
Нэг сая төгрөгийн тухайд 4,5,6 дугаар сард 333 мянга, 333 мянга, 334 мянга тус бүрээр гурав хувааж олгоно гээд Засгийн газар шийдвэрээ гаргасан. Хоёрдугаар сард яагаад олгоогүй юм бэ гэдэг асуудлыг та бүхэн сайн мэдэж байгаа байх. УИХ-ын төсвийн хэлэлцүүлгийн үеэр төрийн албан хаагчдийн цалин болон тэтгэвэр тэтгэмжийг нэмэх үед үнэ хөөрөгдөх аюултай. Энэ хөөрөгдсөн үнэ нь тогтчихдог учраас энэ үед нэмэхгүй байх нь зүйтэй гэж УИХ үзэж, төсвийн нэмэлт тодотголоор эдгээрийг олгоё гэдэг шийдвэр гаргасан.
Нэг сая төгрөгийг бүгдийг нэг дор олгох боломжгүй. Үнийн хөөрөгдөл үүснэ, мөн нөгөө талаар санхүү эдийн засгийн бодит боломжоо харах хэрэгтэй шүү дээ. Засгийн газар хөрөнгө төвөлөрүүлэх тал дээр ажиллаж байна.
Эхний улиралд улсын төсөвт хамгийн бага хөрөнгө төвлөрдөг гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Харин ид ажил явагдаж байгаа 2,3,4 дүгээр улиралд улсын төсөвт хөрөнгө ихээр орж ирдэг. Тэгэхээр Засгийн газар өөрсдийн бололцоо, мөн төвлөрч буй хөрөнгөтэйгөө уялдуулж мөн эдийн засагт үзүүлэх нөлөөгөө бодож энэ нэг сая төгрөгийг гурав хуваахаар шийдвэрлэсэн. Энэ ажлыг Засгийн газар аль болох шуурхай, элдэв чирэгдэлгүй хийхээр зориод ажиллаж байна.
АН-тай хамтарсан Засгийг барьж байх үед бид олон жил хийсэн. Энд нэг л зүйлийг хэлмээр байна. Сонгууль болоход хоёрхон сар үлдлээ. Хэтэрхий оноо авах гээд, нэг нэгнийхээ хийсэн зүйлийг хараар будаж, муу муухайгаар харуулах гээд оролдож байгаа нь харамсалтай. Улс төрд зөвшилцөл ойлголцол гэдэг зүйл заавал байх ёстой.
Монголын төрд цаашдаа сонгуулийн өмнө ч, сонгуулийн үед ч, сонгуулийн хойно ч зөвшилцөл ойлголцол байх ёстой гэж үздэг.
Хамтдаа байснаа гэнэт танихгүй юм шиг аашилж болохгүй байлгүй дээ. Сонгууль болдгоороо болно. Ард түмэн саналаа өгдгөөрөө өгнө. Түүний дараа амьдрал үргэлжилнэ. Тэгэхээр хоёрын хооронд ийм зүйл хийгээд хэрэгггүй байх аа гэж бодож байна. Засгийн газрын хувьд хүний өөрийн гэхгүй ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн үүднээс тавьсан зорилт, амлалтаа биелүүлээд явж байгаа гэлээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.