Монголчууд гадныхантай түншилж, ажил хэргийн шугамаар танилцдаг байсан цаг саяхан. 2000 оноос манайхан Өмнөд Солонгос руу их явдаг болсон.
Тэр үеэс л манай хүүхнүүд тус газрыг зорьж, амьдралаа дээшлүүлнэ гэж яваад баян солонгос хүнтэй суух нь олширсон гэхэд болно.
Эдгээр эмэгтэйгээс сайхан амьдарсан нь тун цөөн, олонх нь нөхөртөө дарамтлуулж, амьдын там эдэлдэг гэдэг. Харин гадны мөнгө, хөрөнгөтэй баячуудыг урхидан гэр бүл зохиож, түүгээрээ амьдралаа босгож ирсэн бүсгүйчүүдийн нэг «Сөүл» группийн гэгдэх Д.Өнөрболор энэ зовлонг амсаагүйгээр үл барам солонгос эрийн хөрөнгийг өөрийн болгож, түүгээрээ халгиж яваа нэгэн.
Түүний үл хөдлөх хөрөнгө, бизнесийг тоолбол барагдахааргүй их болсон. Хүүхдийн паркийн төв дунд илбийн юм шиг л гэнэт бий болсон «Сөүл» ресторан болон «Мантууш», «Сөүл трэйдинг» гээд манай бизнесийн салбарт одтой байгаа компаниуд Өнөрболорынх.
Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар энэ эмэгтэй солонгос нөхрийнхөө Монгол дахь ажлыг бүрэн хариуцдаг, монгол нөхрийнхөө бизнесийг бас хариуцдаг нэгэн гэнэ. Гэхдээ хэн нэгний арыг дааж байгаа биш жинхэнэ эзэн шиг байдаг бөгөөд «босс»-ынхоо ажлыг хийгээд нэлээд олон жилийн нүүрийг үзэж буй. Өөрөөр хэлбэл солонгос нөхрөөсөө өрх тусгаарласан гэсэн үг.
Хэдхэн жилийн өмнө Зайсангийн аманд барилга босгох нь бүү хэл хүний хөл гарах ёсгүй гэдэг байсан ч өдгөө хөл тавих зайгүй хороолол, хотхон сүндэрлэсэн. Эдгээр сүндэрлүүлэгчийн нэг нь Д.Өнөрболор. Гэхдээ зүгээр нэг барилгын компанийн эзэн биш.
Яг үнэндээ, Зайсангийн амыг «орон сууцжуулах» аяны эхлэлийг «Сөүл» группийн охин компани «Мантууш» тавьсан. Өөрөөр хэлбэл Зайсанг там болгох их ажлыг Өнөрболор санаачилсан. Түүний хувьд 1993 онд батлагдсан «Төрийн тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалаас өөр чиглэлээр газар эзэмшиж болохгүй» гэсэн хууль огт хамаагүй болсоор удаж байгаа Тэрбээр Зайсанг зайдагнахаас гадна энд баячуудыг авч ирж, барилгаа үнэд хүргэх бүх аргыг зохиосон гэхэд болно. Нэг үгээр шинэ Монголын цээж баячуудыг хошгируулж, Зайсанд баян хүн л амьдрах ёстой гэх тэнэг «журмыг» бий болгосон.
Тухайлбал, «Сөүл» групп «Royal castle »-ийг анх барьж өндөр үнээр борлуулж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ханшийг 500 мянгаас сая ам.долларт хүргэн огцом өсгөж байсан билээ. «Мантууш» компани Зайсангийн аманд «Green villa» хотхоноос эхлээд олон хотхон сүндэрлүүлж, долларыг сая саяар нь халаасалсныг бид бүхэн мэддэг болсон. Ийм нэгэн монгол эмэгтэй эх орныхоо тусгай хамгаалалттай газар нутгийг зарж, түрийвчээ зузаалсаар яваа нь харамсалтай.
Д.Өнөрболор хатагтайн балаг сүүлийн үед маш ихээр дуулдах болжээ. Баячуудын гэх тодотголтой түүний барьсан барилгууд үнэтэй хэрнээ оршин суугчдын тав тухыг алдагдуулдаг аж. Нэрээ хэлэхийг хүсээгүй эрхмийн ярьж буйгаар «Royal castle» хотхон нь өндөр үнэтэй хэрнээ ямар ч тохь тухыг илтгэж чаддаггүй гэнэ. Учир нь бохирын хоолойгоо ч гүйцэд татаж чаддаггүйгээс оршин суугчид нь өмхий дунд амьдардаг.
Халуун ус нь байсхийгээд л тасарч, өвлийн ид хүйтэнд хэдэн давхар хөнжил нөмөрч унтахаас өөр аргагүй болдог аж. Дээр нь ийм өндөр үнэ¬тэй байрыг дахин худалдахад асуудалтай. Энэ мэтээр Д.Өнөрболорын Зайсанд барьсан барилгын балаг оршин суугчдыг ихээхэн бухимдуулж буй бололтой. Хамгийн харамсалтай нь Зайсанд амьдардаг цээж өвчтөнүүд баячууд гэсэн нэрийг нэгэнт зүүсэн болохоор нэрээ боддогоо нуугаагүй. Түүнчлэн эднийх бусад барилгын компанийн жишгийг давтаж бас л өнөөх м.кв-ын зөрүүн дээр «ажилладаг» байх юм. Монголдоо л үнэтэй байранд ордог уг газрын метр квадратаас мөнгө хумсалж б айна гэхээр хэдий хэрийн хэмжээний долларын зөрүү гарах нь ойлгомжтой. Үүнийгээ хатагтай Д.Өнөрболор мэдэж л байгаа.
Бүр цаашилбал өмнөх дугаартаа мэдээлж байсан өөрийн эзэмшдэг «Сөүл» ресторандаа монгол охидыг цагийн 20 мянган төгрөгөөр ширээний зугаацуулагч болгодог. Энэ бүхнээс нь харахад улсад татвар яаж төлдөг бол гэсэн сэтгэгдэл төрсөн юм.
Энэ талаар эрэн сурвалжлаад явахад дөрвөн компани эзэмшдэг хатагтай маань улсад хоёрхон жил татвар төлсөн тухай тайлан байдаг гэх мэдээллийг олж авсан юм. Энэ хоёр жилийн хугацаанд татварт маш бага хэмжээний мөнгө төлжээ. Бүдүүн тоймоор бодоход Өнөрболорын дөрвөн компаниас улсад жилд тэрбумаас давах хэмжээний мөнгө орж ирэх ёстой. Гэтэл үүний 10 хувьтай тэнцэхгүй татвар төлсөн нь бүр ч гайхалтай. Түүнээс гадна ямар шалтгаанаар хоёрхон удаа татвар төлсөн болоод орхисныг гайхах юм. Энэ бүрхэг татвар төлөлтийн талаар бид эрэн сурвалжлах болно. Эх сурвалжийн мэдээлснээр байр худалдаж авсан хүмүүст тамга тэмдэгтэй татварт өгдөг кассын орлогын ордер өгдөггүй гэв. Хүн арын хаалгатай байж болно л доо.
Ямартай ч томчуудын далбаан дор явдаг Д.Өнөрболорын Зайсан дахь хууль бус үйлдлийг холбогдох яам, Тамгын газар анхааралдаа авах нь зүйтэй болов уу.
Р.Саруултөгс
Эх сурвалж: Өглөөний сонин