logo
Он гарсаар 31 сэтгүүлч амиа алджээ

Он гарсаар 31 сэтгүүлч амиа алджээ

2012/04/06
Он гарснаас хойшхи 3 сарын хугацаанд наад зах нь 31 сэтгүүлч амь үрэгдсэн гэж Швейцарьт төвтэй «Пресс Эмблем Кампань» гэдэг ТББ мэдэгдлээ. Тус байгууллагын мэдэгдэлд дурдсанаар, 9 сэтгүүлч Сирид болж буй үйл явдлыг сурвалжилж яваад алагджээ. Хэвлэлийнхний хувьд хамгийн халгаатай нь Бразил болон Сомали улс болжээ. Энэ хоёр улсад тус бүр 5 болон 3 сэтгүүлч амиа алдсан байна.
Илтгэлд дурдсанаар, энэ он гарснаас хойшхи хугацаанд амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоо нондингийн мөн үетэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны эхний гурван сарын хугацаанд дэлхий даяар нийт 21 сэтгүүлч амиа алджээ. «Пресс Эмблем Кампань» ТББ-ын мэдээгээр, өнгөрсөн 2011 онд 106 сэтгүүлч амиа алдсаны 20 гаруй нь Арабын орнуудад болсон бослого үймээнийг сурвалжилж байжээ.
Саяхан хоёрдугаар сарын 22-нд болсон бөмбөгдөлтийн үеэр Сирийн Хомс хотод амь үрэгдсэн Америкийн сэтгүүлч Мари Колвин, Реми Ошлик нарын цогцсыг АНУ-ын эрх ашгийг Сирид төлөөлдөг Францын элчин сайд Эрик Шевалье болон Польшийн дипломат ажилтнуудад хүлээлгэн өглөө.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш