logo
Олны өмнө хутгалж амийг нь хөнөөжээ

Олны өмнө хутгалж амийг нь хөнөөжээ

2012/04/06
Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын 11 дүгээр байрны өмнөх талбайд өчигдөр 09.00 цагийн орчимд олны нүдэн дээр хүн хутгалж амийг хөнөөсөн хэрэг гарчээ. Хэргийн талаар цагдаагийнхнаас тодруулах гэсэн боловч "Хэргийн үзлэг дуусаагүй байна" хэмээн цааргалсан юм.

Харин гэмт этгээд хэргийг үйлдэж байхыг харсан гэрч эмэгтэй "Намайг өглөө ажилдаа ирж байх үед 11 дүгээр байрны өмнөх талбай дээр хоёр эмэгтэй, нэг эрэгтэй байсан. Тэд хоорондоо маргалдаад, улмаар хоёр эмэгтэй нь үс гэзэгнээсээ зууралдаж, ноцолдсон. Энэ үед дэргэд нь байсан эрэгтэй тэднийг салгаж нэг эмэгтэйг нь газар унагаад, хутгалсан. Эхлээд би түүнийг хутгалж байна гэж бодоогүй.

Гэтэл гар, хутга нь цус болсон байсныг үзээд аюултай хэрэг үйлдэгдэж байгааг сая сэхээрсэн. Тэгээд ойролцоох дэлгүүрийн үүдэнд байсан эрэгтэйд хандаж, хэргийн талаар хэлсэн. Гэтэл тэр цагдаа дуудсан юм билээ. Би тухайн үедээ сандраад юу болоод байгааг анзаарах ч сөхөөгүй байсан. Гэхдээ тэр эмэгтэйг хутгалсаар байгаад амийг хөнөөчих шиг болсон. Тэр үед хажууд нь байсан шар үстэй эмэгтэй, ногоон хурэмтэй байсныг сайн санаж байнэ" хэмээн телевизэд ярилцлага өгчээ.

Д.Бат
Эх сурвалж: "Монголын мэдээ"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш