Монгол Улс, БНКУ-ын хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Монгол Улсын ХААХҮЯ, БНКУ-ын хөдөө аж ахуй, хөрс сайжруулалты яамны хөдөө аж ахуй, хүнсний салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг, Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНК-ын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, БНКУ-ын Батлан хамгаалах зөвлөлийн Нарийн бичгийн дарга нарын газар хоорондын хамтын ажиллагааны тухай Протокол, Худалдаа - эдийн засаг, шинжлэх ухаан- техник, соёлын хамтын ажиллагааны монгол-киргизийн засгийн газар хоорондын комисс байгуулах болон түүний үүргийн тухай Монгол Улсын засгийн газар, БНКУ-ын Засгийн газар хоорондын 1993 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай Протоколд тус тус гарын үсэг зурлаа.