logo
“Super B” салоны захирал Г.Дэлгэржаргал: Монголд анх удаа пудрын хор тайлах үйлчилгээ оруулж

“Super B” салоны захирал Г.Дэлгэржаргал: Монголд анх удаа пудрын хор тайлах үйлчилгээ оруулж

2012/04/06
“Super B” салоны захирал Г.Дэлгэржаргалтай ярилцлаа.

 -“Super B” салон хэзээ байгуулагдсан бэ. Таныг Монголдоо ур чадвартайд тооцогдох цөөн гоо засалчийн нэг гэж сонссон?

-Манай салон 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. 2000 оноос Солонгост ажиллахаар очоод эхний гурваас дөрвөн жил ажиллахын зэрэгцээ энэ чиглэлээрээ суралцах боломж олдсон юм. Уг нь оёдлын технологич болохоор эртнээс төлөвлөж, сэтгэн бодож, юм оёж, зурах дуртай байсан. Гоо сайханч бол нарийн мэдрэмж шаардсан мэргэжил. Эмэгтэй хүн гоё байх ёстой. Муухай эмэгтэй гэж байдаггүй, арчаагүй эмэгтэй л гэж байдаг гэсэн үг бий. Би ч үүнтэй санал нийлдэг. ‘‘Super B’’ гэдэг нь төгс төгөлдөр гэсэн утгатай. Аливаа зүйлийг төгс хийж, төгс төгөлдөр гоо сайхныг “бүтээхийг” зорьж ажилладаг даа. Салоноо байгуулсныхаа дараа 2007 онд Бээжинд Олон Улсын эрх авахаар суралцаж, мэргэжил дээшлүүлсэн.   

-Танай салоны үйл ажиллагааг ажихад аливаа хүн гэрэлтсэн царайтай явахын эх үүсвэр болох арьсны арчилгаа тал дээр илүү анхаарч ажиллаад байх шиг санагддаг?

-Хамгийн гол нь хүн өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүнээ сонгож хэрэглэх хэрэгтэй. Тиймээс бид үйлчлүүлэгчиддээ зөвлөгөө өгөөд долоо хоног хэрэглэх тестийг нь өгч явуулдаг. Тухайн үйлчлүүлэгч маань хэрэглээд өөрийнхөө арьсанд тохирч байгаа эсэхийг мэдээд буцаж ирээд үйлчилгээгээ авдаг. Тэр ч утгаараа Монголд анх удаа цайр гаргах буюу пудрын хор тайлах үйлчилгээг оруулж ирсэн. Манай орны хувьд уур амьсгалаасаа болоод охид бүсгүйчүүд маань их харласан, хөхөрсөн нүүртэй байдаг. Хаврын улиралд энэ нь бүр даамжирдаг. Цайруулах бүтээгдэхүүнүүд болоод пудрэнд цайрын агууламж ихээр агуулагддаг. Тийм болохоор бүтээгдэхүүний найрлаганд юу орсон бэ гэдгээ сайн мэдэх хэрэгтэй. Цайрыг гаргаснаар арьсны бохирдлыг бүрэн арилгаж, эд эс сэргэн, цусан хангамж сайжирснаар маш өнгөлөг харагдана.

-Танай үйлчлүүлэгчид, таны нүүрний арьс гоо заслын хагалгаанд ороод үндсэн төрхөө алдчихсан эмэгтэйчүүдээс анги харагдаж байна. Зарим бүсгүйчүүд тариа хийлгээд үрчлээнээсээ хялбар салчих юм шиг ойлголттой явдаг. Энэ тал дээр та санал нэгдэх үү?

-Үрчлээний эсрэг тэмцэл зөвхөн тариа тарих төдийхнөөр үр дүнтэй явагдана гэвэл өрөөсгөл ойлголт. Хүний өөрийн төрх гэж бий. Тэр алдсан төрхийг нь сэргээгээд, засаад өгчихвөл хиймэл биш их гоё натурал харагддаг.

                        Lirikos нь дэлхийд алдартай брэнд

-Эмчилгээтэйгээ уялдсан гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг үйлчлүүлэгчдэдээ санал болгоно гэдэг тухайн салоны давуу тал. Үйлчлүүлэгчид ч цаг зав хэмнэсэн нэг цэгийн үйлчилгээнд татагдаж байна шүү дээ...?

-Би өөрөө мэргэжлийн хүн учраас хорин наснаас дээш насны хүнд эмчилгээний Lirikos брэндийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Тухайн хүний арьсны онцлогоос шалтгаалсан 500 орчим төрлийн бүтээгдэхүүн байдгаас зөвхөн далайн гаралтай эд эсийг нөхөн сэргээх, хөгшрөлтийг зогсоох зориулалттай цөөн хэдийг нь л оруулж ирж байна.  

-Бүтээгдэхүүнийхээ тухай товч танилцуулаач?
-"Lirikos" брэнд нь дэлхийн гоо сайхны бүтээгдэхүүний жагсаалтанд тавд ордог бүтээгдэхүүн юм. Би Солонгос  улсад суралцах хугацаандаа энэ бүтээгдэхүүний бүтэц, хүний арьсанд үзүүлэх нөлөө гэх мэт зүйлсийг бүгдийг мэдэж авсан. Тэгээд ч монгол бүсгүйчүүдийн  маань арьсанд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн юм гэж бодож байлаа. Харин салоноо нээн ажиллуулж эхэлснээсээ хойш салондоо зөвхөн  энэхүү  бүтээгдэхүүнийг л сонгож хэрэглэе гэж шийдсэн. Ер нь байгалийн эрс тус уур амьсгалтай манай улсад бүсгүйчүүдийн маань арьс их хуурайшилттай, эмзэг, мэдрэмтгий байдаг. Тэгээд ч хуурайшилт их байна гэдэг хөгшрөлт эрт явагдахын шинж болдог. Харин "Lirikos"-ийн арьс  арчилгааны бүтээгдэхүүн маань арьсанд чийгшил өгч, хөгшрөлтөөс хамгаалах үйлчилгээ үзүүлдгээс гадна эмзэг мэдрэмтгий арьсанд маш их тохирдог, үр дүн нь хурдан илэрдгээрээ онцлогтой.
-Гоо засалчдын ур чадвар салоны үзүүлэлтийг тодорхойлох гол хүчин зүйл биз?

-Ажилчидаа би өөрөө сургадаг. Үйлчилгээний салбарын ажилтан зөв боловсон мэндлэхээс эхлээд л бүгдийг суралцах шаардлагатай. Тийм болохоор салондоо таваас зургаан сар ажиллуулж, дадлагажуулдаг. Манайд гурван жил ажилласан хүүхдүүд одоо өөрсдөө салон байгуулаад тусдаа гарсан. Жишээ нь: “Eco beauty” гээд салон байна. Аливаа уралдаан тэмцээнд оролцож байгаа хүмүүс бол авангард загварыг ихэвчлэн сонгодог бол манайх өдөр тутмын зүйлээ маш сайн хийдэг. Хүн өдөр болгон гоё байх ёстой, гоё харагдах ёстой гэж үздэг. Бид үйлчлүүлэгчийг хамгийн нэгдүгээрт тавьж, ‘‘Үйлчлүүлэгч хаан’’ гэж үздэг. Тухайн үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрсэн үйлчилгээг үзүүлэх дуртай. Хамгийн гол зарчим бол цагийг яс баримталдаг. Хүмүүст үйлчлэх гэж байгаа хүмүүс эхлээд өөрсдийгөө бэлдэж,  үйлчилгээгээ танилцуулж, гүн хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ тэднийг дээд зэргээр хүлээн авч хүндэлнэ. Энэ нь миний сурч байсан орчинтой холбоотой.  

                                    Шивээсийг маш сайн бүтээгдэхүүнээр, мэргэжлийн өндөр түвшинд хийдэг

-Хөнгөлөлт, урамшуулал байдаг уу?

-Бид байнгын үйлчлүүлэгчдээ төрсөн өдрөөр нь нүүр будалтыг нь үнэгүй хийж өгдөг. Төрсөн өдрөөр нь тэр хүнийг дор хаяж таван насаар залуу, цоглог харагдуулах будалтыг хийж өгдөг. 200000 төгрөгнөөс дээш үйлчилгээ авсан бол нэг удаа массаж  маск /цэгэн бариа гэж хэлдэг /хийж өгдөг. Нөгөө талаар ганцхан нүүрний массаж гэлгүй цээж, хүзүү, гар бүгдийг нь цогц байдлаар үйлчилгээ хийлгэх нь илүү үр дүнтэй гэдгийг сануулж цогцоор үйлчлэх дуртай. Үнэ тарифаас илүүтэйгээр бид зөвлөгөө өгч, тайлбар хийдэг. Байнгын үйлчлүүлэгчдээ ногоон цайгаар дайлдаг. Ногоон цай нь ядаргааг бүрэн тайлдаг шидтэй.

-Үйлчлүүлэгчид танай салоны тохилог, халуун дулаан уур амьсгалд мэдээж татагддаг байх даа гэсэн бодол төрлөө?

-Ажлын байртай болох гэж их зүтгэж, хөдөлмөрлөсөн. Хэн нэгэн надад туслаасай гэлгүйгээр өөрөө бүх юмыг бүтээсэн. Үйлчлүүлэгчид тайван амгалан, цэвэр орчныг л хүсдэг. Тайзныхаа интерьерийг өөрөө гаргаж хийсээн.

-Пудрын хор тайлах үйлчилгээнд бүсгүйчүүд татагддаг бол танай салоныг сормуусыг өөрийн юм шиг харагдахаар их сайхан хийдэг гэж ярьдаг юм билээ. Энэ бүгдийг Super B салоны брэнд үйлчилгээ гэмээр ч юм шиг...?  

-Сормуусыг гоёлын зориулалтаар биш өдөр тутамд хийдэг. Цоглог, эрч хүчтэй, жавхаалаг харагдуулдаг. Шивээс бол насан туршдаа тэр хүнийг илэрхийлж байдаг учраас маш сайн бүтээгдэхүүнээр, олон жилийн дадлага туршлагатай, мэргэжлийн хүнээр хийлгэх ёстой. Цаад хүндээ таалагдтал ямар ч гологдолгүйгээр хийх ёстой. Лазер эмчилгээний тухайд манай хүмүүс жаахан буруу ойлголттой байдаг. Лазер нь өөрөө маш олон туяа ялгаруулдаг. Ямар өнгөн дээр ямар өнгийг хийх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Урьдын шивээсний ул мөр болох хөмсөг нь хөхөрчихсөн хүмүүс ирэхэд бид төгс харагдтал нь хийж өгдөг.

-Танай салоны цаашдын зорилго?

-Зорилго бол маш их. Дэлхийн жишигт хүрсэн чанартай бүтээгдэхүүнүүдийг оруулж ирж үйлчлүүлэгчиддээ хүргэх нь эрхэм зорилго. Хүн хөдөлмөрлөж байж үр шимий нь хүртдэг, өөрөө их ухаарлыг олж авдаг. Яг тэдэн жилийн дараа гэхгүй ч  зөвхөн гоо сайхнаараа биш саун массажтай тийм үйлчилгээнд хүрэх юмсан гэдэг зорилго бий. 

-Super B салон амралтын өдөр ажилладаг нь их олзуурхууштай санагдлаа?

 -Мягмарт амарна. Бусад бүх өдөр өглөө 10-аас оройн 20 цаг хүртэл ажиллладаг.

“Super B” салоны захирал Г.Дэлгэржаргал зөвлөж байна

1.Арьсаа зөв цэвэрлэх

19 нас хүрээд бид баярлаад л байдаг. Гэтэл бие физиологийнхоо хувьд хөгшрөлт явагдаж эхэлж байгаа гэсэн үг. Япон, Солонгосын охид бүсгүйчүүдийг бид үнэхээр гоё арьстай байна яагаад ийм болдог юм бол гэдэг. Тэд зөв хооллож, арьсаа арчилдагт гол нууц нь оршдог юм. Яг үнэндээ манай монгол охид их гоё биетэй, маш царайлаг ч арьс арчилгаан дээрээ огт анхаардаггүй гадаад үзэмж, хувцсандаа л анхаараад байдаг. Хүний нүүр царай бол хувцас биш. Сүүн шингэн буюу лосьоноор арчсаны дараа савангаар угаах ёстой. Дан ганц лосьоноороо цэвэрлэчихээд орхивол үр дүн гарахгүй.

2. Нарны тос

Нарны тос нь зөвхөн нар салхинаас хамгаалах биш, орчны тоос тоосонцор, гэрлийн туяанаас түрхсэн хугацаанаас эхлэн орой угаатал хамгаалж өгч байдаг. Бидний нүдэнд харагдахгүй л болохоос нимгэн бүрхүүл болон хамгаалж байдаг. Нарны тос нь олон янз бөгөөд манайхны хувьд аль өндөр хувьтай, хурцыг нь хэрэглэх гээд байдаг. Гэвч манайх далайн эргийн орон биш болохоор тийм өндөр хувьтайг нь хэрэглэх шаардлагагүй. Тэртээ тэргүй сүүлийн үед нарны тосыг пудр, кремэнд оролцуулдаг болчихсон байгаа. Манайд бол SPF нь 30-аас дээш байхад л болно. Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч жилийн дөрвөн улиралд хэрэглэх боломжтой. Нарны тосыг хэрэглэснээр сэвх, нөсөө, толбо, үрчлээнээс өөрийгөө хамгаалж байна гэсэн үг.

Ярилцсанд баярлалаа.

Б. Мягмарсүрэн

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш