2008 оны 7 сарын 1-ний хэрэг явдлын талаар хөтөлж байсан гэх хар тэмдэглэлээ хонгионы хамт Х.Тэмүүжин гишүүнд өгч “шударга” иргэний үүргээ гүйцэтгэсэн Түмэннастын Төмөрхуяг Авилгатай тэмцэх газрын тамгын хэлтсийн даргын жолооч болсон байна.
Т.Төмөрхуяг эргүүлийн газрын 2 дугаар хэлтэст цагдаагаар ажиллаж байхдаа 2011.11.20-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэн цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг ноцтой зөрчсөн тул 2011.11.21-ний өдөр ажлаасаа халагдсан байна.
Ийнхүү халагдсаныхаа дараа Т.Төмөрхуяг 2011 оны 12 сарын эхээр Тэмүүжинд “тэмдэглэлийн дэвтэр, хонгиогоо” өгч мань эр түүгээр нь баахан “улс төр” хийсэн.
Тэмүүжин ийнхүү улстөрийн жүжгээ олон нийтэд ил болгосны дараа мань Төмөрхуяг Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаярын жолооч болсон байна. Ч.Өлзийбаяр нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байгаад Хурцын татаасаар тэнд очиж тухалсан нэгэн.
Энэ нь Тэмүүжин архи ууж, ажлаас халагдсан цагдаагаар хуурамч тэмдэглэл үйлдүүлж, хонгио авч ирүүлж “улс төр” хийлгэчхээд дараа нь түүнийг Авилгатай тэмцэх газарт шахсан дүр зураг харагдаж байна.
Х.Тэмүүжин гишүүн ингэж л хэрэг зохиож “тоглодог” болж. Аливаа юманд хэмжээ хязгаар баймаарсан. Тэмүүжингийн төрсөн дүү хүний амь санаатай хохироож 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн нэгэн бий. Цагдаагаас ешеө авах Тэмүүжингийн хүсэлд хязгаар байхгүй бололтой.